МАРГААШ АГААРЫН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Тус сургуулилттай холбогдуулан энэ сарын 25-ны өдөр буюу маргааш 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг түр зогсоох  юм. Иймээ тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг МИАТ ТӨХК-аас анхааруулж байна.

МИАТ ТӨХК маргааш Пүрэв гаригт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан