Сү.Батболдын оффшорчдын бүлэглэлийн сүлжээний талаар цухас өгүүлэхэд

“Цензургүй сурвалжлага”-ын хөтлөгч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Сү.Батболдын оффшорчдын бүлэглэлийн сүлжээний талаар нэвтрүүлэг хийж, нийгэмд томоохон шуугиан дэгдээсэн гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх билээ. Тэрээр энэхүү нэвтрүүлгийг бэлтгэсний дараахан хэлэхдээ “Панамын баримтаар олны дунд нэр нь ил болсон оффшорчдын хойноос 1 жил 7 сарын турш уйгагүй явлаа, үнэхээр ч их юм тууллаа, асар их цаг хугацаа байлаа, хавчлага дарамт сүрдүүлгийн доор тэсвэр тэвчээрийг заан байж энэхүү нэвтрүүлгийг  та бүхэнд хүргэхийн төлөө явлаа, өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болсон байна. Улс төрийн бүлэглэлүүд өөр хоорондоо өшөө авахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлч сурвалжлагчдийг мохоож, тэд нарыг дарамталж нэвтрүүлгээ хийхгүй болгох, үгийг нь  хэлүүлэхгүй байх зэргээр биднийг муухай дарамталлаа” хэмээн мэдэгдэж байв. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр нэр бүхий  оффшорчид сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд 10-15 жилийн хорих ялтай зохиомол хэргийг тохох гэж оролдон, тэрхүү нууц ажиллагаа нь бүтэн 6 сарын турш үргэлжилсэн ажээ.
Гэвч энэ бүх үйл явдал нэгэн өдөр төгсгөл болж, оффшорчдыг эрэн сурвалжлах багийнхан энэхүү судалгааг эхлүүлснээс хойш нэг жил 3 сарын дараа АНУ-д хөл тавьж, Вашингтонд төвтэй олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд очин тус байгууллагатай хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадсан нь том амжилт болсон юм. Тус багийнхан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооныхонтой уулзах үеэрээ тус төвийн эрдэмтэн Николас Жианнакопулостой уулзан зөвлөгөө авсан нь ихэд олзуурхууштай явдал болсон байна.
Ерөөс оффшор бүсэд бүртгэлтэй пүүс компани, хувьцаа эзэмшигчид нь хууль бусаар олсон орлогоо нуух чин эрмэлзлэлтэй байдаг нь хэнд ч ойлгомжтой зүйл юм.
Өнөөдөр Монгол улсад оффшор бүсэд данстай төрийн өндөр албан тушаалтнууд  маш олон байгаа нь хэнд ч нууц биш болсон бөгөөд тэдний дундаас хамгийн сүр дуулиантайгаар зарлагдсан нь Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд гэгч гэдгийг та бүхэн маш сайн мэдэх байх. Харин тэрээр энэхүү асуудлын талаар хэлэхдээ “оффшор бүсэд бүртгэлтэй компани, данс эзэмшигчдийн дотор миний нэр огтхон ч байхгүй, хэрвээ та бүхэн шалгахыг хүсвэл ямар ч асуудалгүй  шалгах боломжтой” хэмээн хэлсэн байдаг.  Тэгвэл эрэн сурвалжлах багийн сурвалжлага, тэдний явуулсан судалгаа өөр зүйлийг өгүүлж байгаа ба баттай эх сурвалжаар УИХ-ын гишүүн Сү.Батболд нь 2003 оны 9-р сарын 15-нд   Batu Mining ХХК-ийг байгуулан уул уурхайн ашиглалт болон геологийн зөвлөгөө өгнө гэж Монгол улсаас бүртгэлийн гэрчилгээ авсан нь шалгалтын явцад илэрсэн байна.
Тус компани нь Монгол улсад байгуулагдсанаас хойш ердөө хоёрхон сарын дараа Панамын оффшор бүсэд Batu Mining Limited хэмээх компанийг байгуулж, тухайн үеийн гадаад хэргийн дэд сайд Сү.Батболд уг компанид хувь эзэмших болсон нь нэгэнт тодорхой болсон ажээ.
Сү.Батболд 2003 оны 11-р сарын 21-нд  Batu Mining Limited компанид 18771 доллар шилжүүлэн, 4923,216 ширхэг хувьцаа худалдан авч тус компаний 11 хувийг эзэмшсэн бөгөөд эрэн сурвалжлах багийнхны судалгаагаар түүний байгуулсан энэхүү компанитай УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон түүний эхнэр, хамаатан садан мөн түүнчлэн Петровисийн Ж.Оюунгэрэл нарын зэрэг хүмүүс  холбоотой байсан нь тодорхой болсон байна.
Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Batu Mining Mongolia ХХК нь 465 сая га буюу 45.7 мянган км кв газар нутгийг эзэмшдэг гэх бөгөөд тус компаний толгой компани нь Их Британы Виржины арлуудад бүртгэлтэй Batu Mining Limited гэдэг компани байдаг юм байна. Түүний гол үнэ цэнэ, үндсэн хөрөнгө нь мэдээжийн хэрэг Монгол улсын газрын хэвлий дэх баялаг гэдэг нь ойлгомжтой ба тэдний энэхүү оффшор бүлэглэлд нэгэн цагт Монгол улсын тагнуулын албанд өндөр албан тушаал хашиж явсан эрхэм болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Энэбиш нар ч холбоотой байсан нь тогтоогдсон аж. Харин энэхүү Б.Энэбиш гэгч нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дараа гадаадад оргон гарч эдүгээ Канад улсад амьдарч байгаа тун ноцтой мэдээлэл бидэнд байгаа юм. Өнөөдөр Сү.Батболдын оффшор бүлэглэлийн аалзны шүлс шиг хэрэн сүлжсэн сүлжээ хаа сайгүй өргөн тархаад байгаа бөгөөд өдгөө түүнд холбогдсон хүмүүсийн зарим нь гадаадад оргон зайлж, зарим нь шоронд ял эдэлж байгаа  нэгэнт ил болжээ.  Монгол улсад авлигал өнө эртний түүхтэй ч авлигалын оргил үеийг Н.Энхбаярын засаглалийн үед хамгийн хүчтэй байсан гэж ярьцгаадаг билээ.  Харин эдгээр хүмүүсийн өнгөрсөн үеийг судлаад үзэхэд тэд бүгдээрээ Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллаж, Н.Энхбаяр гуайгаасаа их зүйл сурсан авсан нь тодорхой болж байх шиг байна.  Энд гайхаад байх зүйл үгүй мэт санагдаж байгаа ч дээр өгүүлсэн жишээ баримтуудаас харахад өнөөдөр Монгол улсад авлига, хээл хахууль, оффшорын асуудал ямархуу хэмжээнд байгааг та бүхэн төвөггүйхэн ойлгож болох юм. Тэр үүднээсээ иймэрхүү хүмүүс өнөөдөр төр засгийн өндөр албан тушаалд томилогдож, жирийн ард түмэн бид бүхэн тэдгээр луйварчдаар удирдуулж байгаагаа эргэцүүлж та бүхэн минь тунгаах хэрэгтэй болж байна.

Ж.Бат
Эх сурвалж: Fact.mn
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан