Танилц: Хөгжлийн банкны том зээлдэгчид-2


Монгол Улсын хөгжилд нэмэр тустай томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан байдаг. Ингэхийн тулд гаднаас босгосон хөрөнгө оруулалт, бондуудыг энэ банкаар дамжуулан зарцуулдаг юм.
Гэтэл Хөгжлийн банкны зээлтэй холбоотой улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий гэмт хэрэг АТГ-аар шалгуулсан явдал гарах болсон. Ийм хэрэгт бизнес эрхэлдэг байсан улстөрчид холбогдож, тэр нь шүүхээр шийдэгдэх дээрээ тулаад байгаа.
Тэгвэл Хөгжлийн банкны одоогийн зээлүүдэд ч асуудал үүсээд байгааг эх сурвалжууд мэдээлэх боллоо. Энэ дагуу Засгийн газраас тус банкинд шалтгалт хийж байгаа юм. Засгийн газар Ажлын хэсгийн шалгалтын явцтай энэ сарын 2-нд танилцаад, шалгалтыг үргэлжлүүлж, зээл нэг бүрийг нарийвчлан шалгах, одоогоор илэрсэн зөрчлийн баримтуудыг АТГ-т шалгуулахаар шилжүүлэх чиглэлийг өгсөн байна.
“Зууны мэдээ” сонин Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийг танилцуулж байна.
Зээлдэгчийн нэр
Зээлийн дүн
Шийдвэр
Зориулалт
1.
“Говь” ХК
2017 он: 8 сая ам.доллар2018 он: 48 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: №2017/48, ТУЗ: №512018 он. №2018/13, ТУЗ: №35
Эргэлтийн хөрөнгө
Үр дүн: Төслийн санхүүжилтийг түүхий эд худалдан авалтад зарцуулсан. 2018 оны түүхий эд бэлтгэлийн төлөвлөгөөгөөр жилийн нийт хэрэгцээ 762 тонн ноолуур бөгөөд 80.7 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн 6.8 тэрбум төгрөгийн ААНОАТ, 13.4 тэрбум төгрөгийн НӨАТ төлсөн. 2018.6.15-нд эргэн төлөгдөх эцсийн хугацааг сунгаж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээл эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байна.
2.
“Гоёо” ХК
30.4 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: №2018/11, 2018/12, ТУЗ №34
Эргэлтийн хөрөнгө
Үр дүн: Төслийн санхүүжилтийг түүхий эд худалдан авалтад зарцуулсан. 2018 оны түүхий эд бэлтгэлийн төлөвлөгөөгөөр жилийн нийт хэрэгцээ 317.8 тонн ноолуур бөгөөд 34 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн 115.9 сая төгрөгийн ААНОАТ, 1.3 тэрбум төгрөгийн НӨАТ төлсөн. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй. Зээл эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байна.
3.
“Хатант интернешнл” ХХК
138.9 сая иен, 5.2 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: №2017/74, ГЗ: А-195,2018 он. ЗУХ: №2018/23, ГЗ: А-159
Эргэлтийн хөрөнгө /түүхий эд худалдан авах/
Үр дүн: Төслийн санхүүжилтийг түүхий эд худалдан авалтад зарцуулсан. 2018 онд 260.6 тонн ноолуурыг 25.5 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, далайн хар шуургаас шалтгаалан тээвэрлэлт удааширсан. Улмаар борлуулалт хойшилж, хүлээлтийн байдалтай байгаа.
4.
“Монгол микрон кашмер” ХХК
454.8 сая иен, 5 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: 2017/95, ТУЗ: 10,22018 он. ЗУХ 2018/27, ГЗ: А-161
Эргэлтийн хөрөнгө, Ээрмэл утасны тоног төхөөрөмж.
Үр дүн: Төслийн санхүүжилтийг түүхий эд худалдан авалтад зарцуулсан. 2018 онд 487 тонн ноолуурыг 49.1 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн. 11.5 сая төгрөгийн ААНОАТ, 106.4 сая төгрөгийн НӨАТ төлсөн. Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийж, үйлдвэрлэлд жигдрүүлэх ажил 98 хувьтай байна. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
5.
Соркашемир ХХК
4.1 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: 2018/22, ТУЗ: А-160
Эргэлтийн хөрөнгө
Үр дүн: Төслийн санхүүжилтийг түүхий эд худалдан авалтад зарцуулсан. 2018 оны түүхий эд бэлтгэлийн төлөвлөгөөгөөр жилийн нийт хэрэгцээ 296.2 тонн ноолуур бөгөөд 30.5 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн 35.5 сая төгрөгийн ААНОАТ, 119.8 сая төгрөгийн НӨАТ төлсөн. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
6.
“Пи Си Вай” ХХК
4 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: 2018/28, ТУЗ: А-160
Эргэлтийн хөрөнгө
Үр дүн: Төслийн санхүүжилтийг түүхий эд худалдан авалтад зарцуулсан. 2018 онд 16.3 тонн самнасан ноолуурыг 4 тэрбум төгрөгөөр бэлтгэсэн. 18.9 сая төгрөгийн ААНОАТ төлсөн. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй. Зээл эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
7.
“Монполлетс” ХХК
428.8 мянган евро
2017 он, 2018 он. ЗУХ: №2017/70, №2018/84, ГЗ: №А-185
Тоног төхөөрөмжийн төлбөр, үйлдвэрийн барилга байгууламж, зээлийн хүүний төлбөр.
Үр дүн: Энэ төсөл нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших 6 га талбай бүхий үр тариа, био бордооны зориулалттай газарт хэрэгжиж байгаа бөгөөд үйлдвэрийн барилгын ажил 100 хувь, тоног төхөөрөмж худалдан авч, ашиглалтад оруулсан буюу төслийн гүйцэтгэл дунджаар 90 хувь байна. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй. Зээл эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
8.
“Сэлэнгийн Герефорт” ХХК
4.1 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: №2018/53, ГЗ: №А-242
Фермерийн байр барих, тоног төхөөрөмжүүд худалдан авах болон тусгай үүлдрийн үнээ, малын тэжээл зэрэг эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн санхүүжилт.
Үр дүн: Үйлдвэрийн барилгын ажил 100 хувь, ажилчдын байр 40 хувь, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө худалдан авалт 100 хувь буюу дундаж гүйцэтгэл 80 хувь. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй. Зээл эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
9.
“Газ импорт” ХХК
201.6 сая иен
2017 он. ЗУХ: №2017/100, ГЗ: А-325,2018 он. ЗУХ: 2018/64
Үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, тээврийн хэрэгсэл.
Үр дүн: Үйлдвэрийн барилгын ажил 50 хувь, тоног төхөөрөмж худалдан авалт 50 хувь буюу дундаж гүйцэтгэл 50 хувь байна. 2018.09.07-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
10.
“Мон дулаан трэйд” ХХК
15 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: 2018/15, ТУЗ: 57
Техникийн засвар, нарийвчилсан хайгуулын ажилд.
Үр дүн: Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ 100 хувь хийсэн. Хайгуул үнэлгээний ажил 100 хувь гүйцэтгэсэн. 2018 онд 333 кг алт олборлож тушаасан. ААНОАТ 520.2 сая төгрөг, НӨАТ 54.8 сая төгрөг тус тус тайланд онд төлсөн.
11.
“Ди Би Эм Лизинг” ХХК
491.8 сая иен
2018 он. ЗУХ: №2018/40, ТУЗ: №60
Санхүүжилтийн эх үүсвэрээр Shacman X3000 загварын 40 ширхэг чирэгч толгой, CIMC брэндийн 84 ширхэг давхар чиргүүл, 40 ширхэг холбогч нийт 124 тоног төхөөрөмж худалдаж авсан.
Үр дүн: Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах засварын төв бүрэн ашиглалтад орсон 100 хувь, тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай нийт 164 тоног төхөөрөмжөөс 120-ийг хүлээж аван тээвэрлэлт гүйцэтгэж байна. 73 хувь буюу дундаж гүйцэтгэл 86.5 хувь. 2018 онд 200 сая төгрөгийн ААНОАТ, 18 сая төгрөгийн НӨАТ төлсөн.
12.
“Ди Би Эм Лизинг” ХХК
262 сая иен
2017 он, 2018 он. ЗУХ: №2017/109, 2018/77, ГЗ:А-16
“Ди Би Эм лизинг” ХХК-ийн HYUNDAI R1200LC-9S маркийн экскаватор 1 ширхэг, HYUNDAI R520LC-9S маркийн экскаватор 3 ширхэг, XCMG маркийн 50 тонн даацтай 9 ширхэг ачигч.
1-р төсөл Баруун наран төсөл 2017.11-2018.06 гүйцэтгэл 94 хувьтай дууссан. 2-р төсөл Ухаа худаг 1 болон 2 төсөл 72 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ухаа худаг 2 төсөл 2018.11 сараас эхэлсэн ба техник тоног төхөөрөмж худалдан авалт 85 хувь.
13.
“Ди Би Эм Лизинг” ХХК
454 сая иен
2018 он. ЗУХ: №2017/89, ТУЗ: №1
Эксковатор
Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан 100 хувь, тоног төхөөрөмж худалдан авсан 50 хувь буюу дундаж 12.8 сая төгрөгийн ААНОАТ, 10.7 сая төгрөгийн НӨАТ төлсөн.
14.
“МИАТ” ТӨХК
101.8 сая ам.доллар
2017 он. ЗУХ: №2017/41, ТУЗ: №52
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлгийн паркийг шинэчлэх чиглэлээр АНУ-ын БОИНГ компаниас агаарын хөлөг худалдан авахад зориулсан.
Үр дүн: АНУ-ын БОИНГ компаниас “Боинг 767-300ER” маягийн агаарын хөлгийг 2013 оны тавдугаар сард хүлээн авсан. Одоо Улаанбаатар-Инчеон чиглэлд нислэг үйлдэж байна. 2018 онд 14.5 тэрбум төгрөгийн ААНОАТ төлсөн, 714 мянган зорчигч, 3000 тонн ачаа тээвэрлэсэн.  МИАТ ТӨХК нь 2017.04.27-ны өдөр 01/1729 тоот албан бичгээр Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаатай холбогдуулан өөрийн нислэг үйлдвэрлэлийг шинэ онгоцны буудал руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, агаарын хөлгийн парк шинэчлэлтэй холбоотой 4 шинэ агаарын хөлгийн түрээсийн гэрээг шинээр байгуулах шаардлагаас үүдэн компанийн санхүүгийн ачаалал нэмэгдэж байгаа тул зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн болно. Уг хүсэлтийн дагуу МУХБ-наас зээлийг иен рүү хөрвүүлж, хугацааг 2017.06.30-наас 2022.11.25-ны өдрөөр зээлийн хугацааг сунгаж, холбогдох гэрээг байгуулсан. Зээлийн хугацааг сунгаж, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулсан ч шинэ нисэх онгоцны буудал руу нүүхтэй холбогдох хөрөнгө оруулалтын зардал болон гадаад зээлийн төлбөрөөс шалтгаалан МИАТ ТӨХК нь мөнгөн хөрөнгийн дутагдалд орж, компанийн дотоод санхүүгийн нөөц боломжоор зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй байдал үүсч болзошгүй.
15.
“ТОСК” ТӨҮГ
84.7 тэрбум төгрөг
2013 он. ЗУХ: 2013.09.26, 2013.10.15, 2013.12.23, ТУЗ: №55, №572014 он. ЗУХ: 2014.05.13, ТУЗ: №01, №29
“Буянт-Ухаа-1 орон сууцны хороолол” төслийн 1764 айлын орон сууцны барилга угсралт.
Үр дүн: “Буянт-Ухаа-1 орон сууцны хороолол” төслийн 1764 айлын орон сууцны барилгын ажлыг 2013 онд эхлүүлж, 2014 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад оруулсан байна. 2014 он болон 2018 онд төслийн төсөвт өртөгтэй уялдуулан нэмэлт санхүүжилтийн хүсэлт ирүүлсний хүрээнд нэмэлт санхүүжилт олгож, бүтцийн өөрчлөлт хийсэн.
16.
“ТОСК” ТӨҮГ
35.5 сая ам.доллар
2015 он. ЗУХ:№2015/54, ТУЗ: №402016 он. ЗУХ: №2016/16, №2016/55, ТУЗ: №18
“Бунт-Ухаа-2 орон сууцны хороолол” төслийн 1764 айлын орон сууцны барилга угсралт.
Үр дүн: Тус байгууллагын удирдлагын буруу шийдвэр, орон сууцны борлуулалт багассанаас үүдэн 2014 оноос эхлүүлсэн барилгын ажлууд дуусаагүй царцаж, тус байгууллага санхүүгийн хүндрэлд орсон. МУХБ-ны санхүүжилтээр үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлж байгаа ба ажлын нийт гүйцэтгэл 86 хувь, гадна инженерийн шугам сүлжээний ажлууд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 онд төслийн төсөвт өртөгтэй уялдуулан нэмэлт санхүүжилтийн хүсэлт ирүүлсний хүрээнд нэмэлт санхүүжилт олгож бүтцийн өөрчлөлт хийсэн.
17.
“ТОСК” ТӨҮГ
50 сая ам.доллар
2015 он. ЗУХ: 2015.05.15, 2015.09.17, 2015.11.25, 2015.12.17, ТУЗ: №33, №43, №79, №99
Төслийн ерөнхий гүйцэтгэгч компани /БНХАУ-ын Чайна Гэжоуба групп/-тэй хамтран байгуулсан барилгын ажлын гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр. Эргэлтийн хөрөнгө, БНХАУ-ын Экспорт импорт банкны зээлийн нэмэлт гэрээний үүргийг биелүүлэх баталгаа.
Үр дүн: Энэ төсөл нь нийт 3 үе шаттайгаар хэрэгжих төсөл бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь төслийн эхний ээлжийн (LOT-1)-ийн барилга угсралтын ажлыг 2015 оны тавдугаар сард эхлүүлж, одоогоор 120 айлын орон сууц бүрэн ашиглалтад орсон. Үлдсэн 1380 айлын орон сууцны барилгын гүйцэтгэл 60 хувьтай байна. “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд байгаа болно.
18.
“Строй инвест” ХХК
1.2 сая ам.доллар
2017 он, 2018 он. ЗУХ: 2017/73, 2018/78, ГЗ: А-191
Дотор халаалт, цэвэр бохир ус, салхивч. Цахилгаан, холбоо дохиолол. Барилга угсралт, машин механизм болон бусад үйл ажиллагааны зардал.
Үр дүн: Орон сууцны барилгын нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй.
19.
“Эрдэнэс МГЛ” ХХК
170.6 тэрбум төгрөг
2014 он. ЗУХ: 2014/05, ТУЗ: №5
249 км автозам, Гашуунсухайтын боомтын дэд бүтцийг төрийн өмчид худалдан авах.
Үр дүн: Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замыг 9 багц болон хувааж, автозам барилгын 8 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Барилгын ажил 2010 оны зургадугаар сард эхэлж 2011 оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Зураг төслийг “Ти Ай Би” ХХК, хяналтыг “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК, төслийн удирдлагыг “Лэйтон” ХХК хийж гүйцэтгэсэн. Гашуунсухайтын боомтын хүчин чадлыг өргөтгөснөөр саатал гарахгүй тохиолдолд өдөрт 1200-1500 машин нэвтрэх бололцоотой болсон.“Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоолоор 449 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл байсныг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд хөрвүүлж, гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн.
20.
“Комплант” ХХК
2.8 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: 2018/10, ГЗ: А-83
Төслийн орон сууцны эхний ээлжийн барилга угсралтын ажил, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, блок, хавтангийн үйлдвэрлэл, полистрол блок, хавтанг нийлүүлэх.
Үйлдвэрийн барилгын ажил 100 хувь, тоног төхөөрөмж худалдан авалт 100 хувь, барилгын ажлын гүйцэтгэл 50 хувь, /үндсэн гадна шугамын ажлууд хийсэн, ашиглахад бэлэн болсон/ 2018 онд үйлдвэрлэлийн хувьд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн бөгөөд хэв, тоног төхөөрөмжөө шинэчилснээс үүдэлтэй гологдол гараагүй ажилласан байна. Түүнчлэн үйлдвэртээ лабораторитой болсноор шинэ төрлийн бүтээгдэхүүн турших, бүтээгдэхүүндээ хяналт тавих боломж нэмэгдсэн байна. Зээлийн нөхцөлд өөрчлөлт ороогүй.
21.
“Түгээмэл түмэн Хишиг” ХХК
4.5 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: №2018/42, ТУЗ:56
Зам
Үр дүн. Зогсоолын цогцолборын барилга байгууламжийн ажил 50 хувь, Зам талбайн ажил 65 хувь буюу нийт дундаж гүйцэтгэл нь 57.5 хувьтай явагдаж байна. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй болно. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлж эхлэх болоогүй байна.
22.
“Мавангүй” ХХК
2.1 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: №2018/52, ГЗ: А-244
Эргэлтийн хөрөнгө
74а блок дуусаагүй барилгын гүйцэтгэл 30 хувь. Гэрчилгээжсэн. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. 73а буюу барьцаанд буй орон сууцнаас хэсэгчлэн чөлөөлүүлж, дуусаагүй барилгын гүйцэтгэлийг нэмж барьцаалах хүсэлтийг ирүүлсэн. ЭҮУГ-аас уг хүсэлтэд холбогдох үнэлгээ дүгнэлтийг гаргах боломжгүйг мэдэгдсэн бөгөөд ЗУХ-нд танилцуулахаар төлөвлөж байна.
23.
“Дэд бүтэц инженеринг” ХХК
2.1 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: №2018/59, ГЗ: А-243
Үйлдвэрийн байр, түүний засвар мөн механик, смарт тоолуур болон тоолуур угсрах түүхий эд буюу эргэлтийн хөрөнгийн санхүүжилт.
Үйлдвэрийн барилгын ажил 100 хувь, тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрийн байранд суурилуулах, ашиглалтад оруулах ажил 80 хувь буюу төслийн дундаж гүйцэтгэл 90 хувь. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Харилцагчаас үлдэгдэл санхүүжилт болох 190 сая орчим төгрөгийг авах хүсэлт ирүүлсэн боловч зээлийн зарцуулалтын материал шаардлага хангахгүй байгаа тул нэмэлт тодруулга авахаар харилцагчид мэдэгдсэн.
24.
“Модун” ХХК
1 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: №2018/63, ТУЗ: А-269
Орон сууцны барилга
Үр дүн: Төслийг МУХБ санхүүжүүлж эхэлснээр 2018.08-2018.10 сард 64 айлын Зүүн блокын 446 дугаар барилгад II давхрын караказ цутгалт, 36 айлын блокын 447 дугаар барилгын караказ цутгалт хийсэн. Мөн өмнө нь олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тусгагдаагүй байсан В1, В2 давхрын гарааш, үйлчилгээний төвийн барилгын караказ угсралтын талбайг нэмэгдүүлж 2 гэрчилгээ шинээр олгосон. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй болно.
25.
“Монполимет” ХХК
65 сая ам.доллар
2014 он. ЗУХ: №2014/146, ТУЗ: №742015 он. ЗУХ: 2015/52, №04
Цементийн үйлдвэр. Ил уурхай. Техник тоног төхөөрөмж, үйлдвэр болон төв оффисын урсгал зардал, ажилчдын хотхон, дэд бүтэц, хайгуул, туршилт судалгааны зардал. Эргэлтийн хөрөнгө.
Үр дүн: 2015 оноос үйлдвэрийг хэсэгчлэн ашиглалтад оруулсан. Одоо үйлдвэр бүрэн ашиглалтад орсон. Нийт хүчин чадлын 50 хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2018 онд 295 мянган тонн цемент борлуулсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.09.28-ны өдрийн 87 дугаар тогтоол болон Зээлийн удирдлагын хорооны 2017.09.27-ны өдрийн 2017/86 дугаартай дүгнэлтээр “Монполимет” ХХК нь нийт 28.86 сая ам.долларын зээлийн төлбөрийг төлж, зээлийн барьцаа хөрөнгөөс 10 давхар үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, 16 давхар үл хөдлөх хөрөнгөөс хамгийн ихдээ нийт 7.575 м.кв талбайг чөлөөлүүлсэн.
26.
“Петролеум продакшн” ХХК
11.5 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: №2017/17, ТУЗ: №44
Үйлдвэр, агуулахын зураг төсөл. Өргөтгөлийн тоног төхөөрөмжийн үнэ. Нэмж барих резервуарын үнэ /8000 тонн/, угсралтын зардал /тоног төхөөрөмж агуулах/, Эргэлтийн хөрөнгө /түүхий эд/
Уг төслийн хүрээнд эхний санхүүжилтээр үйлдвэрийн өргөтгөлийн тоног төхөөрөмжийн захиалгыг хийж, үйлдвэрийн байранд суурилуулсан. Түүхий эд татан авалт буюу эргэлтийн хөрөнгө болон нэрэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч, бүтээгдэхүүн хадгалах 2000 м2 сав барьж байгуулсан. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй болно. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
27.
“Сод Монгол групп” ХХК
669.9 сая иен
2016 он. ЗУХ: 2017/47, ТУЗ: №592017 он. ЗУХ: 2017/49, ТУЗ: №63
Барилгын ажил, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сав үйлдвэрлэх машин, тосны агуулах, вагон буулгах стакад, дамжуулах хоолой, хэрэглээний байгууламж, тосны нөөцлүүр сав.
Үр дүн: Газар нэмж авах шаардлагатай байсан тул үйлдвэрлэл явуулаагүй. Үйлдвэрийн барилга, дэд бүтцийн ажил 80 хувьтай. Нийт төслийн гүйцэтгэл 35 хувьтай байна. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй болно. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
28.
“НВЦ” ХХК
21 сая ам.доллар
2017 он. ЗУХ: №2017/67, ТУЗ: №602018 он. ТУЗ: №33 барьцаа чөлөөлөх
KWF, BIO Хас банкуудын зээлийг хаасан. Өндөглөгчийн болон дэгдээхэйн барилга байгууламж, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөд олгосон.
Үр дүн: Санхүүжилтээр 800 мянган ширхэг үржлийн өндөг худалдан авсан ба 3 удаа сүрэг сэлбэсэн. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, ашиглалтад оруулан, өдөрт 30 тонн тэжээл үйлдвэрлэдэг болсон. Инкубатор ашиглалтад орсон. 2018 онд 72.5 сая ширхэг өндөг хүлээж авсан. ТУЗ-ийн 2018.05.08-ны өдрийн 33 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийг сольж барьцаалахаар болсон. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
29.
“Монгема” ХХК
419.3 сая иен
2017 он. ЗУХ: №2017/69, ТУЗ: №72
Үйлдвэрийн барилга, үйлдвэрийн барилгын засвар, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, тээврийн хэрэгсэл, ширээ, сандал, компьютер, магадлашгүй зардал.
Үр дүн: Үйлдвэрийн барилгын засварын ажил 95 хувь, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авалт 95 хувь, муур нохойн хоол үйлдвэрлэл 95 хувь.Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй болно. “Монгема” ХХК-д төлбөр төлөх тухай цахим шууданг тогтмол хүргүүлж байгаа ба 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Харилцагчийн зүгээс уулзалтаар төлбөрийн зөрчлийг 2018 оны арваннэгдүгээр сарын 9-ний дотор төлж барагдуулах талаар мэдээлсэн.
30.
“Монгол мах экспо” ХХК
31.9 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: №2017/83, ТУЗ: №08
Эргэлтийн хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээвэр, угсралт, үйлдвэрийн парк шинэчлэлт, автомат удирдлага бүхий хөргөлтийн систем, бусад хөрөнгө оруулалт.
Үр дүн: Барилга 65 хувь, тоног төхөөрөмж 90 хувь, дунджаар 78 хувь.Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
31.
“Вояж ерминерал ресурсес” ХХК
476.8 сая иен
2017 он. ЗУХ: №2017/71, ТУЗ: №062018 он. ЗУХ: №2018/80, ТУЗ: №02
Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, ил уурхайн техник, тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, эргэлтийн хөрөнгө, тооцоогүй зардал.
Үр дүн: 12 км цахилгаан дамжуулан агаарын шугам байгуулж, 800 кв хүчин чадалтай дэд станц байгуулан, улсын комист хүлээлгэн өгсөн. Мөн хоногт 500 тонн, сард 12.857.1 тонн жилд 90.000.0 тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар тоног төхөөрөмж худалдан авч суурилуулсан. Нэмэлт санхүүжилт удааширсны улмаас эргэлтийн хөрөнгийн хомсдол үүссэн тул үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Нийт гүйцэтгэл 80 хувь. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
32.
“Инжир” ХХК
1.8 сая ам.доллар
2017 он. ЗУХ: №2017/101, 2017/103, ГЗ: А-343
Тайванийн “CMM international” корпорацитай байгуулсан тоног төхөөрөмж худалдан авах гэрээний төлбөр, эргэлтийн хөрөнгө, үйлдвэр засвар өргөтгөл, түүхий эдийн урьдчилгаа.
Үр дүн: Үйлдвэрийн барилгын ажил 60 хувь, тоног төхөөрөмж худалдан авалт 100 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь, цахилгаан эрчим хүч, ачих буулгах талбай, өргөн тээвэрлэх машин, төмөр замын засвар өргөтгөл 100 хувь, нийт гүйцэтгэл 65 хувь байна. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
33.
“МБҮ Трейд” ХХК
7 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: №2017/1042018 он. ТУЗ: №3
Барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн төлбөр.
Үр дүн. Үйлдвэрийн барилгын ажил 70 хувь, зам талбайн барилгын ажил 55 хувь, тоног төхөөрөмж худалдан авалт 10 хувь буюу дундаж гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Төслийн хэрэгжилт болон барьцаа хөрөнгийн үнэлгээний өөрчлөлтийн талаар хороодод танилцуулахаар ажиллаж байна.
34.
“Монгол эм импекс концерн” ХХК
7.3 тэрбум төгрөг
2017 он. ЗУХ: №2017/84, ТУЗ: №09
Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, тавилга, эргэлтийн хөрөнгө.
Үр дүн: Барилгын суурийн ажил хийсэн, гүйцэтгэл 10 хувь. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
35.
“Дорнын цас” ХХК
3.5 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: 2018/14, ГЗ: А-146
Эргэлтийн хөрөнгө, авто зам, үерийн усны суваг, бетон талбай, технологийн шугам, машин, тоног төхөөрөмж.
Үр дүн: МУХБ-наас төслийн үйл ажиллагаанд зориулж нийт 3.5 сая төгрөгийн зээлийг олгосон ба банкнаас зээлийн зарцуулалтыг тухай бүр хянаж байгаа болно. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
36.
“Ди Би Эм Лизинг” ХХК
10 сая ам.доллар, 5.4 сая евро
2018 он. ЗУХ: №2018/20, 2018/70, ТУЗ: №32, 75, 77
Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
Үр дүн: Санхүүжилтээр 769 ширхэг техник, тоног төхөөрөмж худалдан авсан ба ОХУ-ын техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 5 компанитай худалдан, худалдан авах гэрээ байгуулсан.Улаанбуудайн үйлдвэрлэл жилд нийт 50 мянган тонноор нэмэгдсэн ба үр тариа хадгалах агуулахын багтаамж 4500 тонноор нэмэгдсэн. Мөн га-гаас гарах бүтээгдэхүүний гарцыг 10-15 хувиар нэмэгдүүлж, агротехнологийн хугацааг 3-5 хоногоор бууруулсан. Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн нийт 769 техник, тоног төхөөрөмжөөс одоогоор 250 гаруй ААН, иргэдэд 581 ширхэг тоног төхөөрөмж дамжуулан түрээсээр олгоод байна.
37.
“Эйч энд эйч ремикон” ХХК
5 тэрбум төгрөг
2018 он. ЗУХ: 2018/55, ГЗ: А-256
Миксер, помп, тоног төхөөрөмж
Төслийн хүрээнд одоогийн байдлаар 5 ширхэг миксер худалдан авсан. Помп болон тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ байгуулан төлбөрүүдийг төлсөн. Тоног төхөөрөмж үйлдвэрлэх ажил 40 хувьтай явагдаж байгаа. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
38.
“Дархан Минж” ХХК
94.8 сая иен
2018 он. ЗУХ: 2018/49, ГЗ: А-252
Тоног төхөрөөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгө
Үйлдвэрийн барилгын ажил 97 хувь, төслийн I шатны хүрээнд тоног төхөөрөмж худалдан авалт 100 хувь буюу дундаж гүйцэтгэл 99 хувь. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
39.
“Энсада-Истерн ХХК
9.8 сая ам.доллар
2018 он. ЗУХ: 2018/62, ТУЗ: 70
Гэрээний төлбөрт, эргэлтийн хөрөнгө.
Оффис барилгын ажил 95 хувь, үйлдвэрийн барилгын ажил 100 хувь, тоног төхөөрөмж худалдан авалт 100 хувь, угсралт суурилуулалт 90 хувь буюу дундаж гүйцэтгэл 96 хувьтай байна. Зээлийн нөхцөл өөрчлөгдөөгүй. Зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.4.9 № 72 (6039)
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан