Маршал Хафтарын дайчид Триполи хот руу дайран оржээ


Маршал Хафтарын дайчид Ливийн нийслэл Триполи хот руу дайран орлоо. Довтолгооны үеэр шархадсан хүн цөөнгүй байна. Тэд нийслэлийг 48 цагийн дотор эзлэхээр төлөвлөж байгаа гэж мэдээлжээ.
Хафтарын армийн цэргүүдийн гол бай нь Триполи болон түүний эргэн тойронд төвлөрсөн алан хядах бүлэглэл гэнэ. Үүнтэй зэрэгцээд Сириэс Ливи рүү “Аль-Кайда”-гийн толгойлогчид ирсэн тухай Арабын хэвлэлүүдэд мэдээлж байна.
Триполи хот дахь НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар байлдааны бэлэн байдалд орсон гэж зарлажээ. Гэхдээ тэд Хафтарын армийг эсэргүүцэж чадахгүй гэж “Россия 24” теле суваг мэдээллээ.
Энэ улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутьерреш ажлын айлчлал хийж байгаа. Тэрбээр талуудыг аль болох хурдан хэлэлцээрийн ширээнд суухыг уриалж байгаа юм.
Ливи улсад НАТО-гийн цэргүүд орж ирсний дараа хоёр засаглал тогтсон. Тус улсын зүүн хэсгийг Хафтар тэргүүтэй парламент тэргүүлж байгаа бол баруун буюу нийслэл Триполийг Ерөнхий сайд Сараж тэргүүтэй Засгийн газар толгойлж байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан