Ц.Элбэгдорж: Өнөөгийн Хууль зүйн сайд бол С.Зоригийн алуурчдаар бахархдаг

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг солих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгууллаа. 
-Өнөөгийн хуульзүйн сайд С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг. Энэ аллагаас хэн хожих вэ? ЗГ хуралдаж Хуульзүйн сайдаа түдгэлзүүлэх, дараа нь УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хэрэгтэй. Х.Баттулга гарч ирээд өөртэй нь хамтрахгүй байгаа ЗГ-ыг огцорууллаа. Хоёрдугаарт, УИХ-ыг гартаа авсан. Дараа нь хууль хүчний байгууллагыг халаасандаа оруулах. Дөрөвдүгээрт, дөрөв дэх засаглал сэтгүүлчид та нарыг гартаа оруулахаар ирж байна. Эд нар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас өгсөн 800 тэрбум төгрөг дээр найрлаж байна. Би 20,30 жил би шудрага ёсыг ярьж байсан. Надаас өөр энийг ярих хүн алга. Их тэнгэрт нэг ч албаны зураг байхгүй. Арван жилийн өмнө 100 зураач 100 зураг арга хэмжээг би зохион байгуулж байсан. Би монголдоо уран зургийн галлерей байгуулахыг хүссэн. Би хамаатанууд дотроо Пүрэвтүвшин гэж хүнийг мэдэхгүй. Миний ээж нас барахад 127 хамаатан ирэхэд тийм хүн байгаагүй. Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа. 
ШХАБ-д элсэх нь ямар ч ашиггүй. Манай эрх баригчидад өөр түших юм олдохгүй байх шиг байна, хөөрхий. Би улстөрөөс хол байхыг хүсч байна. Намын гишүүнчлэл сэргээхгүй. Хэрэв сэргээвэл эд нар намайг муулна. Би Н.Алтанхуягийг утааны комиссын дарга болоосой гэж хүсдэг. Энэ утааны асуудал хэзээ нэгэн цагт дуусах байх. Миний гарын үсэгтэй шүүгч 40 биш 400 орчим. Өнөөдрийн шүүхийг устгаж байснаас хуульзүйн яамыг нь татан буулгасан нь дээр. Хууль шүүхийн байгууллага дэндүү нэр хүндийг нь унагах, байдал руу оруулж байна.
1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл. Өнөөгийн Хууль зүйн сайд бол С.Зоригийн алуурчдаар бахархдаг. Зоригийн аллагыг зохион байгуулсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг ажилладаг байсан. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49, С.Зоригийн аллага дээр сэдэв хараад олж авсан. Өөрийнх нь зан араншин нь тэр. С.Зоригийг алсан хүмүүсийг харсан нэг л хүн байдаг. Тэр нь С.Зориг өөрөө.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан