
Энэ жилийн цэргийн баяр шинэ долоо хоногийн эхний өдөр, даваа гаригт таарч байгаа. Харин наана нь гэр бүлээрээ агаар салхинд гарангаа эрчүүдээ баярлуулах боломжийг “Чингис шар айраг” компанийнхан олгож байна. УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит “авто кросс” уралдааныг 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй тус компанийнхны энэ удаагийн тэмцээн Цэргийн баярын өмнөх өдөр буюу энэ сарын 17-ны ням гаригт болох юм.

Дашрамд сонирхуулахад, бүхэл бүтэн 20 жилийн турш автоспортын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, чин сэтгэлээсээ тусалж дэмжиж ирсэн “Чингис” шар айрагны vйлдвэр нь дэлхийд алдартай ХБНГУ–ын Нордхаузн “Nordhausen”–ий шар айрагны тоног тєхєєрємжийн vйлдвэрт захиалгаар хийгдсэн, хvнсний аюулгvй байдлын баталгааг хангасан тєхєєрємжєєр бvрэн тоноглогдсон орчин vеийн vйлдвэр юм. Улмаар монгол нутгийн цэвэр ус, герман улсаас импортлон оруулж ирдэг дэлхийн чанар стандартын шаардлагыг бvрэн хангасан амуу соёолж, зєрєг цэцгийн ханд, хєрєнгє зэргийг технологийн дагуу исгэж болгосон дээд зэрэглэлийн шар айргийг хэрэглэгчдэдээ өргөн барьдаг билээ.
