БНХАУ байгаль орчныг хамгаалах хуулийг чангатгажээ


БЭЭЖИН.
/Xinhua/. Өнгөрсөн онд БНХАУ байгаль орчин болон байгалийн нөөц баялагт хохирол учруулсан 42195 хүнийг мөрдөн шалгаж, зохих арга хэмжээг авсан гэж БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын тайланд дурдсан байна. Энэ тоон үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 21 хувиар нэмэгджээ.


Түүнчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ардын дээд прокурорын газар байгаль орчны бохирдлын асуудлаарх эрүүгийн гэмт хэргийг шийвдэрлэх стандартуудыг тогтооход чиглэсэн олон ажил хийсэн болохыг тайланд дурджээ.


Үүний зэрэгцээ өнгөрсөн онд орон даяар байгаль орчны бохирдолтой холбоотой 2204 хэргийг шүүн тасалж, иймэрхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хатуу шийтгэсэн тухай Ардын дээд шүүх мэдэгджээ. Мөн байгаль орчин болон байгалийн нөөцтэй холбоотой 251 мянга орчим хэргийг шүүн тасалсан байна. скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан