ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувийн тоглолт буюу Сахал Д.Эрдэнэбилэг


Багадаа үзэж байсан Италийн “Наймаалж” ОАК-нд гардаг шиг Монголын төр хэрхэн идэгдсэн болохыг сүүлийн хоёр хоногт харлаа, үзлээ. Сүүлдээ төр нь хувийн компаниудаа боёкотлоод эхэллээ ч гэх хардлага олон түмэнд түгэлээ.


Учир нь олон жил нууц ноёнтон явсан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “Сахал” Д.Эрдэнэбилэг гэгчийг баривчилж хорисонтой холбоотой. Гэтэл нэгхэн өдрийн өмнө Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Оюун-Эрдэнэ, АН-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар сэтгүүлчдийг тойруулж суулгаад олон нийтийн хэвлэл мэдээллээр тархи угаалтыг хийж байгаад хувийн компани буюу “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөрийн болгох гэсэн оролдлого гэж хармаар. Сүүлийн үед манай төрийнхөн, хуулийнхан эхлээд хэвлэлээр бөмбөгдөж муулах ажлыг маш сайн хийж олон нийтэд муу хүн гэдгийг ухаж ойлгуулсныхаа дараа барьж хорьдог. Гэхдээ удалгүй батлан даалт нэрээр гаргадаг. Эсвэл удаашруулж мартагнуулах ажил хийсээр ард түмний толгойг ёстой 360 градус эргүүлэх ажлыг л хийхээс хэтрэхээ байсан.


Сахал Д.Эрдэнэбилэг гэгч хэн бэ?

Сүүлийн үед шуугианы эзэн болоод байгаа Сахал Д.Эрдэнэбилэг нь 1990-ээд онд Х.Баттулгын жолооч байсан нэгэн гэгдэх бөгөөд түүнийг гадагш яваад ирэх хооронд ХХБ-ны 60 гаруй хувийг өөрийн нэр дээр болгож ТУЗ-ын дарга болж ар нуруунаас нь хутгалсан нэгэн аж. Ингээд тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эвээлд орж түүнийг спонсорлодог, түүнийхээ хариуд томоохон ашигтай бизнест төрөөс дэмжлэг авдаг болсон гэх.

Тэрээр өнөөдөр Монголын толгой баячуудын эгнээнд орж “нууц ноёнтон” болсон бололтой. Одоо харин тэрээр ХХБ-ны 99 хувийг эзэмшдэг аж. Үүгээр зогсохгүй монголын эдийн засгийн нөлөө бүхий томоохон салбаруудын нэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг 2014 онд 30 жилийн хугацаатай хувьчлах эрхийг тухайн үеийнхээ Засгийн газраас гаргуулж чадсан аж. Мөн Төмөртэйн орд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Асгатын стратегийн орд, Багануурын ДЦС, Монросцветмет….зэрэг уул уурхайн орд, компаниуд байдаг гэх. Ер нь л Монголын эдийн засгийн тодорхойлогч том үйлдвэр, ордууд түүний халаасанд орсон ажээ. Гэтэл үүн дээр нэмээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан нь түүнийг олон түмэнд ил болох шалтгаан болсон.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын гаргаж ирсэн схемээр бол Монголын төрөөр ШАТАР тоглочихсон юм шиг.

Тухайн үед Монголын эдийн засаг уналтанд орчихсон  ОУВС-аас “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэгчийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болж байгааг МАН гарч ирэхдээ л олон нийтэд зарлаж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн яриагаар бол энэ их хөрөнгийг Сахал Д.Эрдэнэбилэгийн гарын аясаар монгол төр түүнд өгч байсан болж байгаа юм. Үүнд хэдэн асуулт байна.


-Элгээрээ хэвтсэн эдийн засагтай монгол төр гэнэт хаанаасаа ийм их мөнгийг хувийн компанид гаргаж өгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах эрхийг өгсөн байх вэ? Хэрвээ монгол төр мэдээгүй гэх юм бол. Яагаад ОХУ хамтарсан үйлдвэр гэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарах болсноо монголын төрд мэдэгдээгүй вэ? Одоо ч  эдийн засаг нь бүрэн сайжраагүй байгаа төр гэнэт нойрноосоо сэрсэн мэт нэгэнт хувьд гарчихсан “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг булаалдаж хэрэг үүсгэн шалгаж эхлэх болов... Ийнхүү асуултууд ар араасаа хөвөрсөөр байна.


Өнөөдөр баян хөрөнгө чинээтэй л бол луйварчин, хулгайч, авилгач цолоор дуудуулах болсон. Харин үүнийг хар масс-д хүргэх ажлыг улстөрчид, эрх ашиг хөөцөлдсөн хэдэн нөхдүүдийн гар хөлүүд сайн гүйцэтгэдэг болсон цаг. Тиймдээ хэдэн өдөр сараар хамаагүй муу гэх болгоныг түүнд нааж нийгмийг тэр чигт нь үзэн ядалтын мананд уусгаж аваад өөрсдийн үйл хэргээ гүйцэтгэдэг болсон. Улстөрчдийн дийлэнх нь энэхүү хар массын зангилааг атгаж өөр өөрсдийн эрх ашгийг бий болгох гэж улайран тэмцэх болсонтой холбоотой.


Гэхдээ өөрийн эрх ашгийн төлөө төр хувийн хэвшлийг дарамталж, гүйцэтгэх ажиллагаа явуулаад эхэлбэл монголд үйл ажиллагаа явуулах копаниуд олдохгүй бизээ.


Эцэст нь хэлэхэд уржигдархан гэмт хэрэгтэн ёстой л хорвоогийн хамгийн муу муухай хүн хэмээн олон нийтэд зарлан хөл хөөр болон баривчилсан Сахал Д.Эрдэнбилэг өнөөдөр 48 цаг нь болсон гээд суллагдаж байна. Шүүхийн шийвэр бол прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.  Ердөө л энэ. Харин энэ бүхний эцэст ард түмэн, ажилтан анги л хохироод үлдэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ төр нь хүчтэй байх нь уу? Сахал Д.Эрдэнэбилэг хүчтэй байх нь уу? гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.


ENE.MN

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан