Хууль бусаар хил нэвтрэхийг завдсан 69 цагаачийг баривчилжээ


АНУ-тай хил залгаа бүсэд цагаач дүрвэгчдийн хил нэвтрэх гэсэн оролдлогоос болж эмх замбараагүй байдал үүсээд байна. Төв Америкийн орнуудаас 500 орчим хууль бус цагаач өчигдөр Мексикийн Тихуан хот орчим АНУ-ын хилийг давах оролдлого хийсэн байна. Тихуанхотод байрлаж байгаа 5 мянга орчим цагаач хил нэвтрүүлэхийг шаардаж энхийн жагсаал хийсэн нь эцэстээ ийнхүү хүчээр хил давах оролдлого болж хувирчээ.
Жагсаалд оролцогчдын зарим нь цагдаа нарын хамгаалалтыг сэтэлж хил рүү дайрсан байна. Иймд, АНУ-ын хилийн аюулгүй байдлын албаныхан, Мексикээс, тус улсын хилийг хууль бусаар нэвтрэх оролдлого хийсэн 69 дүрвэгчийг баривчилсан байна. Харин, Мексикийн эрх баригчид АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэхийг оролдсон 98 цагаачийг албадан нутаг буцаасан байна. 
Иймд, хилийн шалган нэвтрүүлэх албаныхан Сан-Диего болон Мексикийн Тихуан хот хооронд байдаг хилийн “Сан-Исидора” хэмээх томоохон гарцыг хааж хилийн хамгаалалтыг чангатгаад байна. Өнөөдрийн байдлаар Мексикийн доод умард Калифорни мужид АНУ-тай хил залгаа бүсэд төв Америкийн орноос ирсэн 8000 орчим цагаач байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан