Энэ онд дөрвөн мянга гаруй цагаач иргэн амиа алджээ


2018онд дэлхий даяар 4476 хүн эх орноосоо дүрвэн өөр оронд цагаачлахыг оролдох үеэрээ амиа алдсан байна гэж НҮБ-ын Олон улсын цагаачлалын байгууллагаас/ОУЦБ/гаргасан тайланд мэдээлэв.


Цагаач иргэдийн тухай энэ оны тайлан мэдээнд тэмдэглэснээр, мөргөлдөөн, эдийн засгийн хямрал хийгээд улс төрийн дарамтын улмаас олон зуун мянган хүн эх орноо орхин дүрвэсээр байгаа ажээ.

“Энэ онд Газар Дундын тэнгист 2217 хүн амиа алдсан нь амь үрэгдсэн нийт цагаач иргэний тэн хагастай нь тэнцсэн бөгөөд амьдрах илүү сайхан нөхцөлийг хүссэн 135 мянга орчим хүн Европ тив рүү цагаачилсан” гэж ОУЦБ-ын тайланд мэдээлсэн байна.

Европт ирсэн цагаачдын дийлэнхийг Сири, Тунис,Эритри, Пакистан, Ирак, Конго, Афганистан, Марокко болон Мали улсын иргэд эзэлж байгаа ажээ.

Мөн Өмнөд болон Төв Америкийн орнуудын олон мянган иргэн өлсгөлөн, хүчирхийлэл болон улс төрийн дарамтын улмаас АНУ болон Канад руу цагаачлахыг эрмэлзэх болсон байна.

АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, 2018 онд тус улсын хилийг хууль бусаар давахыг оролдсон 400 мянга орчим хүнийг баривчилжээ. 

ВАШИНГТОН./Guardian/
МОНЦАМЭскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан