Хил дээр дахин мөргөлдөөн боллоо


Венесуэл, Бразил, Колумбийн хил дээрх амгалан байдал удаан үргэлжилсэнгүй. Учир нь хоёр орныг  заагласан хилийн бүсэд 200 гаруй хүн цугларч хилийг хамгаалж байсан аюулгүй албаныхантай дахин мөргөлдөж үймээн дэгдээсэн байна. Харин энэ удаа Колумбийн зүгээс Симон Боливар, Франциско де Паула Сантандер муж дахь гүүрээр хилээ хаажээ. Энэ талаар Венесуэлийн Тачира мужтай хиллэдэг Колумби улсын Хойд Сантандер мужаас мэдээлсэн байна. Түүнчлэн Колумбийн Засгийн газар  өнөөдөр хилийн ажиллагааг хэвийн байдалд оруулахад шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх, дэд бүтцэд учирсан хохирлыг тооцоолохын тулд хоёр хоног хилээ хаалттай байлгахаар болжээ. Энэ сарын 23-нд болсон  мөргөлдөөний улмаас 300 гаруй хүн шархадсан байна.  Мөн орох оронгүй болсон  Венесуэлийн олон иргэн  Колумбийн Кукута хотод үлджээ.  Хэдийгээр Колумби нь хилээ нээх хугацааг тогтоосон ч Венесэул  энэ сарын 21-нд хилээ хаах  шийдвэрийг гаргасан юм. Түүнчлэн хилээ хэзээ дахин нээх нь тодорхойгүй байна.
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛДскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан