Д.Дамдинцэрэн: Талийгаач өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боож амь насаа алдсан


ШШГЕГ-аас 461-р ангид шүүгч амиа алдсан хэргийн талаар тус байгууллагын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн тайлбар хийлээ.
Тэрээр "Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан. Болсон үйл явдалд Цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно" гэлээ.
Time.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан