
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд:
Байгаль орчны сайдаар хоёр ч удаа томилогдсоны
Балаг нь одоо ч дуусаагүй баларсаар байна
УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдсоны
Урхаг нь одоо ч төгсөөгүй унтсаар байна.
Оюунхорол гишүүний омог нь их юм.
Отгонтэнгэр сургуулийн олз нь том юм.
Одоо болно гэж хэлмээр санагдах юм.
Олон жил унтлаа гэж гомдмоор болох юм.
Төрийг унтаж байхдаа барьдаг юм байна.
Түмнийг унтуулж байгаад хуурдаг юм байна.
Засгийг зүүдэн дундаа огцруулдаг юм байна.
Сайдыг нойрон дундаа л хийдэг юм байна.
Нүдээ нээвэл сэрчих сайхан зүүд байдаг юм
Олдвол алдаж болохгүй
Нүглээ тоолвол сүйрчих сайхан түүх байдаг юм
Унтвал сэрж болохгүй.
Шонхорыг барихын тулд нисэх хэрэггүй.
Зүүдлэх хэрэгтэй.
Монголыг босгохын тулд сэрэх хэрэггүй.
Унтах хэрэгтэй.