М.Янжинханд: Халуун сүү, аарц тогтмол хэрэглэж амьсгалын замын эмгэгээс урьдчилан сэргийлээрэй


Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори №1-ийн чих хамар хоолойн сувилагч М.Янжинханд уншигч та бүхэнд зөвлөгөөг хүргэж байна.
Амны хөндий, хоолойг зайлах арга:
Хоолны давсны уусмал, содын уусмал, царвангийн уусмал, сармисны уусмал, нимбэгний уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа амны хөндий хоолойг зайлнаУусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлнаНэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтана. Нэг уусмалаар 7 хоног зайлаад уусмалаа сольж зайлна.Таны чих, хамар, хоолой олон дахин өвдвөл мэргэжлийн эмчид хандан тууштай эмчлүүлэх нь хамгийн чухал юм. Зохих эмчилгээг эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглээрэй гэж зөвлөе. 

Мөн нар, ус агаараар биеэ чийрэгжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй. Аль ч улиралд цагаан идээг түлхүү хэрэглэх нь чухал. Цаг агаарт тохируулан хувцаслаж, ажил амралтаа зөв зохицуулах нь эрүүл мэндэд тустай.Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.Дулаан хувцаслахСармисийг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх.Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх.Халуун сүү, аарц тогтмол хэрэглэх зэрэг эрүүл ахуйн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, амьсгалын замын эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан