УРТ НАСЛАХАД ТУСТАЙ ДОЛООН САНАМЖ


1. Тархиа байнга дасгалжуулж, идэвхгүй байдлаас зайлсхийх хэрэгтэй.



2. Өндөр настай байлаа ч таарч тохирох ажил хий. Ажил бол таатай байдал олныг авчирна. Та олны дунд биеэ аль болохоор зөв, цэмцгэр авч явж байгаа наснаасаа залуувтар харагдахыг хичээгээрэй. Ингэж чадвал үе тэнгийн ажил хийдэггүй хүнээсээ илүү залуувтар, толиотой харадана.

З. Өдөрт тодорхой цагт босч, идэж ууж, хоногт 7-8 цаг унтаж амран, эрүүл агаарт яван, гимнастик хийж хөдөлж тархины цусан хангамжаа нэмэгдүүлэхийг хичээж дэглэм сахиж бай. Max, өөх идэхээ багасга.



Өдөрт гурван шинэ өндөг идэхэд хоногт шаардлагатай уурагт бодисны хэрэгцээг хангаж чаддаг байна.

4. Бусад хүмүүсийн зовлон, жаргалыг хуваалцдаг хүний сэтгэл өег, би түүнд тусласан шүү дээ гэж бодох сайхан. Ийм хүний өвчин эсэргүүцэх дархлал нэмэгддэг байна.

5. Өөрийнхөө өмнө шинэ зорилго төлөвлөн хэргжүүлэхийг хичээ.

6. Ямар нэг зүйл дээр алдах, ажил бүтэмж муу байхад бүү гутар. Өөрийгөө зөв залж удирдан тэр байдлаас ухаалгаар гарах.

7. Эмч, нарийн мэргэжлийн хүний зөвлөж буй зүйлд итгэж дагаж чадвал та урт наслаж чадна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан