Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэл тавих өдрийг товлов


Улс орны нөхцөл байдлын талаархи АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ оны илтгэлийг ирэх хоёрдугаар сарын 5-нд тавих тухай Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргын саналыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн зөвшөөрсөн байна.


“Нэгдүгээр сарын 23-нд таньд хүргүүлсэн захидалд Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэл тавих өдрийгЗасгийн газрын үйл ажиллагаа сэргэсэн үедхарилцан зөвшилцөж, товлохоор болсон билээ” гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн захидалд тэмдэглэсэн байжээ. Энэхүү захидлын хуулбарыг Н.Пелосигийн ажлын албаны төлөөлөгч Дрю Хэммилл даваа гарагт “Твиттер” хуудастаа нийтэлжээ.

"Таныг 2019 оны хоёрдугаар сарын 5-нд Төлөөлөгчдийн танхимд болох Конгрессын ээлжит хуралдааны өмнө Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлээ тавихыг урьж байна" гэжуг захидалд тэмдэглэсэн байна.

Д.Трамп даваа гарагийн орой мэдэгдэхдээ, Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг ирэх долоо хоногт тавихыг урьсанд талархаж буйгаа Н.Пелосид илэрхийлээд, “энэхүү урилгыг хүлээн зөвшөөрөх нь нэр төрийн хэрэг юм", "5-ны өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлсэн байна.

Энэхүү илтгэлийг нэгдүгээр сарын 29-нд товлосон байсан боловч Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтын улмаас Холбооны улсын байгууллагуудын санхүүжилт зогссон тул арга хэмжээний аюулгүй байдлыг бүрэн хангах боломжгүй байгаатай холбогдуулан илтгэл тавих хугацааг хойшлуулах шийдвэрийг Н.Пелоси гаргасан билээ.

Үүний хариудАНУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтын талаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж, Н.Пелоси болон бусад хууль тогтоогчдын гадаадын орнуудад хийх айлчлалыг хойшлуулсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Засгийн газрын салбар агентлагуудыг хоёрдугаар сарын 15 хүртэл санхүүжүүлэх тухай хуулийн төсөлд Д.Трамп гарын үсэг зурж, хилийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх хугацааг Цагаан ордон болон Ардчилсан намын төлөөлөгчдөд олгосон байна.

Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийгАНУ-ын ерөнхийлөгчТөлөөлөгчдийн танхимын даргын урилгаар Конгрессын ээлжит хуралдаанд уламжлал ёсоор тавьдаг юм.Ерөнхийлөгч ирэх оны бодлогын чиглэлийг ард иргэддээ танилцуулж, энэхүү илтгэлийг орон даяар шууд дамжуулдаг билээ.
 
 
ВАШИНГТОН./Xinhua/.
МОНЦАМЭскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан