“Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг хувьчлалд нөлөөлсөн булхайг дэлгэнэ гэв


“Иргэний эрхийн тунхаглал” нийгэмд үйлчлэх ТББ-аас өнөөдөр /2019.01.22/ өдөр “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагаас Засгийн газраас “Салхитын орд”-ыг авсан шигээ “Асгатын мөнгөний орд”-ыг аврах хэрэгтэй тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайд байх үед буюу 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн Засгийн газрын 330-р тогтоол батлагдаж Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр" ХХК болон “Монгол Росцветмент" үйлдвэрийн 49%-ийн энгийн хувьцааг ОХУ-аас худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан. Уг асуудалтай холбогдуулан иргэд, олон нийтийн байгууллагууд 40 гаруй удаа шүүхэд гомдол гаргасан боловч нэг ч удаа шүүх маргаан үүсгээгүй байдаг. Гэтэл байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2012 оны 8-р сарын 6-нд үүсгэн байгуулагдсан “Иргэний эрхийн тунхаглал” ТББ-ын зүгээс Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сүүлийн нэг жилийн хугацаанд удаа дараа нэхэмжлэл гаргаж ийнхүү хэрэг үүсгэж шүүх уг асуудыг хянаж үзэхээр боллоо.330-р тогтоол батлагдсанаас хойшхи нэг жил гаруйн хугацаанд “Монголиан Копр Корпорейшн" гэх хувийн хэвшлийн компани “Эрдэнэт үйлдвэр" ХХК болон “Монгол Росцеветмент" үйлдвэрийн 49%-ийн хувьцааг өөрийн мэдэлд авсанаар ногдол ашигаа авч эхэлсэн. Гэтэл 2017 оны 2-р сард УИХ-ын 23-р тогтоол батлагдсанаар өмнө нь гарсан 330-р тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгосон байдаг. Уг тогтоол өнөөг хүртэл үйлчлэхгүй, улс өөрийн мэдлийн 49% -ийг авч чадаагүй хэвээр байна. Үүнээс үүдэж  2017 оны 02 дугаар сараас хойшхи хугацаанд 49%-ийнхаа ногдол ашгийг “Монголиан Копр Корпорейшн" компани хүртсээр иржээ.Засгийн газрын 2017 оны 2-р сарын 10-ны өдөр батлагдсан 23-р тогтоолд тодорхой 4 заалт байдгийг анхаарна уу. Дээрхи асуудалд МАНАН-ын Засгийн газраас үүдэлтэй “Худалдаа хөгжлийн банк" болон олон олигархууд холбогдсон тухай “Иргэний эрхийн тунхаглал” ТББ-ын зүгээс дэлгэх аж.
Асуудлыг Ж.Эрдэнэбатын Засгийн газраас үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болгосон. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн харьяа яамдад чиглэл өгсөн байдаг ч “Монголиан Копр Корпорейшн" компани /Худалдаа Хөгжлийн банк угшилтай компани/ эсэргүүцэл үзүүлсэн. Гэтэл Засгийн газар “Иргэний эрхийн тунхаглал” ТББ-ын нэхэмжлэлд дурьдагдсан шаардлагыг биелүүлж, харьяа яам, тамгын газрууд нь хийх ёстой ажлаа хийхгүй улс хохироод байгааг тус  ТББ-ын зүгээс эсэргүүцэж “ …Энэхүү 49%-ийн будлианыг улс төрчид бүгд мэдэж байгаа ч санаа тавьдаггүй. Иймд хуулийн дор нэгдсэн тэгш эрхийн хүрээнд бидний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангана гэдэгт итгэлтэй байна. УИХ-аар шийдвэрлэх ёстой асуудлыг тогтоолын МАНАН-ын Засгийн газар дангаараа шийдэж  330дугаар тогтоол үйлдсэн нь ИРГЭДИЙН ЭРХ АШИГТ НОЦТОЙ НӨЛӨӨЛНӨ хэмээн дүгнэж байна… ” гэв.
 
Erennews.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан