Францын засгийн газар нуран унахад ойрхон байна


Франц улсын засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр нуран унахад маш ойрхон байна. Учир нь парламентад буй зүүн болон барууны үзэлтэй намууд даваа гарагт /2024.12.02/ Ерөнхий сайд Мишель Барниег албан тушаалыг хашихад тохирох эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.
Энэхүү явдал нь Евро бүсийн хоёр дахь хамгийн том эдийн засагтай улсын улс төрийн хямралыг илүү гүнзгийрүүлж, улсын төсөв батлагдах эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлэх боллоо. Улс төрийн барууны үзэлтэй Үндэсний хөдөлгөөн (RN) намын удирдагч Марин Ле Пен “Францын ард түмний тэвчээр шавхагдлаа. Бид засгийн газрыг татан буулгах хөдөлгөөнийг эхлүүллээ” гэсэн байна. Харин зүүний үзэлтэй France Unbowed намын Матильд Панот “Ардчиллыг удаа дараалан үгүйсгэж байгаа учир бид засгийн гарзыг эсэргүүцнэ. Мишель Барниегийн засгийн газар, Эммануэль Макроны ерөнхийлөгчийн суудлаас болж бид улс төрийн эмх замбараагүй байдалд амьдарч байна” гэжээ.
Намууд байр сууриа илэрхийлсний дараа хөрөнгө оруулагчид Францын биржээс мөнгө татаж эхэлсэн байна. Даваа гарагийн өглөө Францын CAC 40 хувьцааны индекс 1 орчим хувиар буурсан ч арилжаа хаагдахад өсөлт эсвэл уналт үзүүлээгүй юм. Зургаадугаар сард Макрон гэнэтийн сонгууль зарласнаас хойш тус индекс 10 гаруй хувиар буурсан байна.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан