Грекийн ойн түймрийг унтраахад Европын гал сөнөөгчид тусална


АФИН, 2024 оны наймдугаар сарын 13/France24/.
Грекийн гал сөнөөгчидАфин хотоос холгүй асаж буй ойнтүймэртэй гурав дахь өдрөө тэмцэжбуй энэ үедЕвропын олон зуун гал сөнөөгчнийслэлхотынзахын дүүргүүдийг хамраад буй түймрийг унтраахад гар бие оролцохоор болжээ.

Нийслэлийн эргэн тойронд амьдардаголон мянган хүнийггэр орноо орхин дүрвэхэд хүргээд буй байгалийн гамшигт үзэгдлийн улмааснэг хүн амиа алдаж, 66 хүнгэмтэж бэртжээ. Үүнээс гадна хоёр гал сөнөөгч бэртсэн байна.Мягмар гарагт Афинд 38 хэм хүртэл халж, салхины хурд39 км/цагхүрчширүүснэ гэж Үндэсний ажиглалтын төвөөсмэдээлжээ.

Афин хотоос зүүн хойд зүгт 35 км-ийн зайд орших Варнавассууринддэгдэж буй түймрийг унтраахадөнөөдөр 700 орчим гал сөнөөгч,200 гал унтраах машин, есөн нисэх онгоцыгдайчилжээ.Хүчтэй салхины нөлөөгөөрзарим газарт галын дөл 25 м-ийн өндөртдүрэлзэж байгаа тухайERTтелевиз мэдээлсэн байна.

Үндэсний ажиглалтын төвөөсдаваа гарагтмэдэгдсэнээр,ойн түймэрт10мянга орчим гаталбай сүйджээ.ГрекийнЗасгийн газрын зүгээсолон улсын тусламж хүссэний дараа Франц, Итали, Чех, Румын, Серби, Турк зэрэг улсаас гал сөнөөгч, нисдэг тэрэг, галын машинуудыг илгээхтөлөвтэй байна гэж эрх баригчидмэдээлсэн байна.

Мягмар гарагт Афины шатсан үйлдвэрээснэгэнэмэгтэй хүний цогцос олдсон нь ой хээрийн түймрийн улмаас амиа алдсан анхны тохиолдолболжээ.Эрүүл мэндийн яамны мэдээлснээр,өнгөрсөнням гаргаас хойш түймэрт өртөн түлэгдэж бэртсэн66 хүн эмнэлгийн байгууллагуудад хандсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан