ХЭНТИЙ: Боловсролын салбарынхан нийт 15794 мод тарьжээ



"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, аймгийн боловсролын салбарын 24 сургууль 13 төрлийн 11342, 26 цэцэрлэг 15 төрлийн 4452, нийт 15794 ширхэг мод тарьжээ. 
Мөн тус хөдөлгөөний хүрээнд БШУГ, Бор-Өндөр УБҮ-ийн нөхөн сэргээлт, байгаль орчны албатай хамтран PPT хичээл тав, гарын авлага гурван төрөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн ойн мэргэжилтэнтэй хамтран цахим хичээл тав, гарын авлага хоёр төрөл, ЕБС-ийн биологийн багш нартай хамтран 15 цахим хичээлийг тус тус бэлтгэж боловсруулсан байна. Боловсруулж бэлтгэсэн хичээл, гарын авлагыг ашиглан гурван удаагийн сургалтыг 25 сургууль, 34 цэцэрлэгийн төлөөлөлд хийж, 188 сургагч багш бэлтгэжээ.
Бэлтгэгдсэн сургагч багш нар 58 дамжуулах сургалтыг зохион байгуулж 20,0 мянган сурагчдад хүргээд байна. Түүнчлэн Хэнтий аймаг дахь Политехникийн коллежид “Ойжуулагч” мэргэжлийн түр сургалтыг хоёр удаа зохион байгуулж 13 сум, нэг тосгоны 60 хүнийг хамруулан төгсгөж, 40 суралцагчид чадамжийн гэрчилгээ олгожээ. Ойжуулалтын мэргэжилтэн бэлтгэх насанд хүрэгчдийн нэг болон 2,5 жилийн сургалтын хөтөлбөрийн зөвшөөрлийг 2025 он хүртэл хугацаагаар авч, нэг жилийн ангидаа өнгөрөгч есдүгээр сараас эхлэн 15 суралцагч элсүүлж төгсгөөд байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан