ЦАГДААГИЙН ЦАЛИН 38.5 ХУВИАР НЭМЭГДСЭН ҮҮ?


Цагдаа ба иргэний дунд хамгийн их булуу хаядаг нь ТӨР. Гэхдээ эсрэгцээд байгаа хоёр талд нэг л нийтлэг зүйл бий. Тэр нь АМЬДРАХ. Төр үүнийг бүрэн гүйцэд хийж чаддаггүйгээс цагдаа ба иргэдийн тулгарал, үзэн ядалт нийгэмд их анзаарагддаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн жил нэгэн ярилцлагадаа:
- Сэтгэлтэй хэдэн хүн энэ  салбарыг бүр унтраачихгүй ажиллаж байна. Он гараад цалингийн нэмэгдлүүд яригдана гэж зарлаад авсан. Монголын цагдаагийн алба хаагчдын цалин энэ оноос 38.5 хувиар нэмсэн тухай мэдээллүүд ч цацагдаад эхэлсэн.
Засгийн газрын 2022оны488дугаар
тогтоолын4 дүгээрхавсралт             
Гэтэл цагдаагийн албан хаагч:
-Урьд уг нь сар бүр сайн ажиллавал 10-20 хувийн тодорхой хувиар сар бүр нэмдэгдэл олгодог байсан. Сүүлдээ улирлаар үр дүн бодож нэмдэг байсан чинь сая цалин нэмсэнээс хойш улирлаар ч нэмэхээ больсон жилийн эцэсээр яах юм байгаа юм хэмээн халаглаж сууна. Энэ юунаас болоод ийм байдалд хүрснийг нь лавшруулан асуухад:
-Цагдаагийн цалинг нэмсэн ч төсөвт 32 тэрбумын дарамт үүссэн гээд бидэнд сар бүр цалингийн хувиар нэмдэг байснаа болиод улирлаар нэмдэг байснаа бүр улирлаар ч нэмэхээ больсон. Бидэнд энд цаас тоолж өгч байхад том дарга нар мөнгөөр туйлж байгааг хараад бухимддаг хэмээн хувийн зүгээс санаагаа илэрхийлэв.
Тэгээд удирдлагын зүгээс:
-Цалинг чинь нэмсэнээс төсөвт 32 тэрбумын дарамт үүссэн учраас хэмнэлтийн горимруу шилжинэ гэсэн шийдвэр уншаад өнгөрсөн бололтой. Тэгэхээр цалин нэмэгдсэн ч урамшуулалгүй болжээ. Нэг үгээр урамшууллыг цалингийн нэмэгдлээр халхавчилсан хэрэг. Ямар ч нөлөөгүй энэ тогтоол зүгээр л цалин нэмсэн гэдэг ухагдахууныг нийгэмд суулгасан ажлын хэлбэр болсонд байгаа юм.
Цагдаа цагийн найз гэдэг ч
Цагдаа цалинтай найз байгаасай л гэж хүснэ.

https://asu.mn/content/17565
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан