Хүндийн өргөлтийн УАШТ Хэнтий аймагт болно


Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхийлөгч асан Самбуугийн Хүнийхүүгийн нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний тов гарчээ.
Тэмцээн 2023 оны нэгдүгээр 7-8 нд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулагдана. 
Жингийн ангилал
 
  • Эрэгтэй: 55 кг, 61 кг, 67 кг, 73 кг, 81 кг, 89 кг, 96 кг, 102 кг, 109 кг, +109 кг,
 
  • Эмэгтэй: 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, 64 кг, 71 кг, 76 кг, 81 кг, 87 кг, +87кг гэсэн жингийн ангиллаар явагдана. 

Тэмцээний сүүлийн мэдүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл mongolia.weightlifting@gmail.com хаягаар хүлээж авах юм байна. 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан