Хадлан бэлтгэхээр Батширээт суманд очсон иргэн Онон голд живж, амиа алджээ


Хэнтий аймгийн аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, Батширээт сумын нутагт “Онон” голын усанд орж байсан нэг иргэн живж, амиа алджээ.
Тухайн иргэн Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажил хийж байсан гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв. Хэргийг тодруулбал, Есдүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн иргэний тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллага өгчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь аврах салбарын алба хаагчид дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, есдүгээр сарын 11-ний 10:54 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 300 метр зайтай “Онон” голоос олж, цогцсыг гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан