Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн Хэнтий аймгийн иргэдээс ТУСЛАМЖ хүсчээ


Яруу найрагч Р.Чойном хуучин цагт эрх чөлөөг тунхаглаж байснаасаа болж хавчигдаж, шорон гянданд хоригдож, ээдрээт намтрыг туулсан гэдэг. 
Тэрээр Хэнтий аймгийн Дархан суманд 1936 төрсөн нэгэн юм. Их найрагч Р.Чойном агсанд Ч.Эрдэнэном, Ч.Хулан, Ч.Мөнхтэмүүлэн хэмээх гурван охин нь бий. Тэдний отгон нь болох Ч.Мөнхтэмүүлэн сайн санаат хүмүүс болон аавынхаа төрсөн нутаг Хэнтий аймгийнханд хандаж тусламж хүсчээ.
Учир нь тэрээр өдгөө Дархан хотод нөхөр, гурван охины хамт амьдардаг бөгөөд “Сум хөгжүүлэх сан”-гаас авсан зээлээ төлж чадаагүйгээс хоёр өрөө байраа хураалгахад тулжээ. Тиймээс ийнхүү аавынхаа нутгийнханд хандсан юм байна.
Ч.Мөнхтэмүүлэн
Ч.Мөнхтэмүүлэн
Тэрбээр Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөнд хандсан ил захидалдаа, “Чойном овогтой Мөнхтэмүүлэн миний бие өөрийн эцэг Ренчиний Чойномын төрсөн нутаг Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлд хандан тусламж хүсэж байгаа учир нь: Би одоо нөхөр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдардаг. 2017 онд талийгч хүүгээ анх оюутан болоход Дархан-Уул аймгийн Дархан сумын "Сум хөгжүүлэх сан"-гаас ном, сурах бичиг зарж, түрээслүүлэх зорилгоор зээл авсан боловч амьдралын гачигдал, гэнэтийн хагацал зовлон болон цар тахалын урт хугацааны хөл хорио зэргээс шалтгаалан ажил минь зогсож, эргэлтийн мөнгөгүй болон зээлээ төлж чадаагүй учир,
өнөөдрийн байдлаар бидний амьдарч буй байр маань шүүхийн шийдвэрийн дагуу 4 сая 117000 төгрөгний төлбөрт хураагдах болчихоод байна.
Энэ 8-р сардаа багтаан зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй бол АЛБАДАН НҮҮЛГЭХ МЭДЭГДЭЛ ирсэн ба өөр очих газар, байхгүй болохоор манайх гурван охиноо дагуулан гудамжинд гарах болчихоод байна. Өөрийн талаас “Өд сан” болон таних хүмүүс холбогдох газруудаар тусламж хүсэн хандсан ч амжилт ололгүй горьдлого тасарсан тул та бүхэн аавын минь шүлэг уран бүтээлийг уншиж сонсох дуртай Хэнтий нутгийн сайхан сэтгэлт хүмүүст миний хэцүү байдлыг минь дамжуулан, туслах боломжтой хувь хүн албан байгууллагатай холбож өгч манай гэр бүлийг хоёр өрөө байраа зээлийн өрөнд алдахаас аварч өгөхийг чин сэтгэлээсээ гуйж байгааг минь хүлээн авч туслана уу?  Утас: 91876507 99726288, Данс: Төрийн банк 140900128549 Мөнхтэмүүлэн  2021.08.19” гэжээ. 

http://isee.mn/n/25013
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан