Ж.Салливан: АНУ хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна

 
"АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-тай дайсагнах бус хурдадмал байдлыг намжаахыг зорьж байна" хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт мэдээлжээ. БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг “томоохон алдаа” гаргалаа хэмээн мэдэгдэж, үүнийхээ хариуд АНУ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулна хэмээн мэдэгдсэний дараа Ж.Салливанийнхүү мэдэгдсэн байна. БНАСАУ-ын үзэж буйгаар, Ж.Байден Конгресст хэлсэн үгээрээ дайсагнасан бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ илтгэн харуулжээ.

ХаринҮндэсний аюулгүй байдлын зөвлөх“ABC” сувгийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “БНАСАУ-ыг чиглэсэн бидний бодлогын гол зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах бөгөөд үүндээ хүрэхийн тулдбидБНАСАУ-тай дипломат ажиллагаа өрнүүлэхээр бэлтгэж байна” хэмээн ярьжээ.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан