ОХУ, БНАСАУ-ын нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ


Хоёр улсын нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгджээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

“Өмнөх удирдагчдын бий болгосон Солонгос, Оросын нөхөрсөг харилцааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Солонгосын хойгт энх тайвныг сахиулж, аюулгүй байдлыг тогтоохын тулд бид хоёр улсын уламжлал нөхөрсөг харилцааг эерэг, үр дүнтэй хөгжүүлж, та бүхэнтэй нягт хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байжээ.
Төрийн Зөвлөлийн даргаар улиран сонгогдсонд нь Ким Жөн Унд баяр хүргэснийх нь хариуд БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын төрийн тэргүүн рүү ийнхүү мэдэгдсэн цахилгаан илгээжээ.
Ким Жөн Ун ОХУ-д энэ сарын сүүлчээр айлчлах төлөвтэй байгаа тухай Кремлийн ордон өмнө нь мэдэгдсэн байна.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан