УИХ-ын чуулганы өнөөдрийн /03.25/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Улс төрийн үйл явц өрнөж байгаатай холбоотой Цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох асуудал яригдаж байна. Д.Солонго гишүүн Ш.Цогтоо гишүүний өмнө нь томилогдсон. Тиймээс Д.Солонго гишүүн түрүүлж чөлөөлөгдөх ёстой. Д.Солонго гишүүн Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд дахин нэр дэвшээд хоёр удаа сонгуульд унасан. Хэрвээ унасан тохиолдолд дахиж нэр дэвшихгүй гэдэг журмыг Улсын дээд шүүх гаргасан. Д.Солонго гэдэг хүн бол өргөдлөө өгчихсөн, Цэцийн гишүүнээс бүрэн чөлөөлөгдсөн. Харин Ш.Цогтоо гишүүн ажлаа хийж байгаа. Байнгын хороон дээр хөндөгдөөгүй асуудал чуулганд яригдаж байна.
Миний микрофоныг хаадаг ч гэсэн Г.Занданшатар даргадаа хайртай” гэв.