Төрийн албаны шалгалтын үнэлгээнд өөрчлөлт оруулна

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
 
Тухайлбал, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч нийт 18 агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтын төслийг хянан хэлэлцээд батлах зөвшөөрөл олгосон байна.
 
Төрийн албаны ерөнхий шалгалтын үнэлгээ, зохион байгуулалтыг хялбарчлах, бэлтгэгчдэд хүлээлт, чирэгдэлгүй ээлтэй байдлаар журамд зарим өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжсэн бөгөөд төслийг боловсруулж байна. Түүнчлэн босго оноог зохих түвшинд буюу 50 ба түүнээс дээш хувийг авч тэнцсэнд тооцдог байхаар журмын төсөлд санал авч байгаа аж. Ингэснээр аль болох хүний нөөцийн "банк" бүрдэнэ гэж үзжээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан