
Эдгээр нь бүгд эрүүл хүний байх ёстой түвшин юм. Цусан дахь холестеролын түвшин саяны үзлэгээр 167 гэж гарсан байна. 2018 онд энэ үзүүлэлт 223, 2019 онд 196 хэмжээтэй байжээ. Өнгөрсөн хугацаанд Трамп холестеролын түвшинг бууруулах розувастатин (rosuvastatin) эмийг эмчийн зөвлөснөөр ууж байсан нь ийнхүү үр дүнгээ өгч, эрүүл хүний хэмжээнд хүрсэн бололтой. Үүнээс гадна тэр үсний уналтыг сааруулдаг “finasteride” эмийг өдөр бүр уудаг ажээ. Дональд Трамп 70 насандаа АНУ-ын ерөнхийлөгч болсон нь түүхэнд хамгийн өндөр настайдаа сонгогдсон тохиолдол юм. Энэ сард тэр 74 нас хүрэх гэж байгаа бол ирэх арваннэгдүгээр сард түүнтэй өрсөлдөх Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден энэ жил 77 нас хүрчээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: AFP