С.Эрдэнэ "эсэргүү" 49 хувиа яах вэ?

Удахгүй болох УИХ-ын ээлжит сонгууль олон хүний нүүрийг илчилж байна даа. Ёстой л улс төрд мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л бий гэдэг шиг... Хувийн эрх ашиг нь хөндөгдвөл хэнийг ч худалдаж чадах хүмүүсээр Ардчилсан нам дүүрсэн гэдгийг бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүсийнх нь тооноос харж болохоор байна. С.Эрдэнэ ч гэж С.Эрдэнэ. АН-ын албан тушаалууд, нэр дэвших эрх гээд үнэлж болох бүхнийг мөнгөөр үнэлж зарсантай нь энэ бүхэн холбо.отой. Жишээ нь, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдоосоо 100 сая төгрөгийн хураамж авсан нь ил болсон бол үргэлжлүүлээд хэдэн зуун саяар нь нэхэж буй нь зах зухаасаа дэлгэгдсээр байна. Горилогчиддоо “оноо" цуглуулахыг үүрэгдэж, оноо авахын тулд нөгөөдүүл нь мөнгөний уралдаан хийсээр байгааг хэлэх хүн бишгүй байна. Тэгвэл С.Эрдэнийн энэхүү мөнгө босгох схем эргээд Монгол төрд хохиролтой тусах магадлалтай юм. Тэд нэр дэвших мандат олдоогүй горилогчиддоо төрийн албыг үнэлжөгөхөөр ярилцсан нь ил болоод байгааг АН-ын гишүүд ч өөрсдөө хэлж байна.
Тухалбайл АН-ын гишүүн П.Галиндэв “С.Эрдэнэ дүүргийн Засаг дарга хийж байхдаа хотын бүх газрыг зарчихсан, намын дарга болоод АН-ын бүх албан тушаалыг зарсан, одоо УИХ-ын сонгууль дөхөөд ирэхээр УИХ-ыг суудлыг үнэлээд зарчихаж байгаа юм. 100 сая, нэмэх нь 200, 300, 400 сая гээд. Энэ олон хууль зөрчсөн үйлдлээ энэ хүн АН-ын нэрээр хийж байна. Бохир мөнгө босгож байна. Хоёрт, АН-ын нэр дэвшигчдийг хууль бус үйлдэл рүү чирэн оруулж байна” гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл ҮБХ- ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн сарын дундуур хийсэн хэвлэлийн хурал дээрээ үүнээс ч ноцтой баримтыг дэлгэн ярьсан нь бий. Тэрбээр “Сонгуулийн зардал мөнгөтэй холбоотой асуудал хэвлэлээр шуугиж байна. Миний хувьд АН-аас төрөлх нутаг Баянхонгортоо нэр дэвшье гээд С.Эрдэнэ даргын хэлсний дагуу дэнчингийн мөнгөө төлсөн. Эхлээд 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд 40 сая төгрөг, дараа нь 2020 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө 30 сая төгрөг, дараа нь гуравдугаар сарын 1-ний дотор 30 сая төгрөг гээд би 100 сая төгрөг тушаасан. ҮБХ-ын гишүүд бүгд ийм маягаар тушаасан. Яг хэчнээн горилогч байгаад хэдэн төгрөг цугларсныг С.Эрдэнэ дарга л мэдэж байгаа. Тиймээс энэ нэрсийг ил болгохыг шаардаж байна. С.Эрдэнэ намын гишүүдээ үзэл бодлоор нь уралдуулж дэвшүүлэх ёстой байтал мөнгөөр уралдуулж байна. Хоёрт, СЕХ-ноос тойрог бүр дээр гарах сонгуулийн зардлын дээд хязгаарыг баталсан. 400-800 сая төгрөг байна лээ. Манай Баянхонгор аймагт бол 398 сая төгрөгийн зардал гарна гэсэн. Гэтэл 100 сая дээр нэмээд энэ мөнгөнийхөө талыг өг гэсэн. Би эхний 100 дээр 200 сая буюу нийт 300 сая төгрөг төлчихөөд нэр дэвших мандат авч чадахгүй бол яах вэ гэж С.Эрдэнэ даргаас асуухад “Хохь чинь” гэсэн. Яагаад гэхээр “Нам ялчихвал улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэсэн. Юу гэсэн үг гэхээр 60 тэрбумын схемийг манай С.Эрдэнэ дарга зурчихаад байгаагаа нотолчихоод байгаа юм.
Манай Эрдэнэ дарга нууц гэрээгээр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа юм шиг хүч түрэн байгуулсан. 60 тэрбумын хоёрдугаар схем. С.Эрдэнэ энэ олон хууль бус шийдвэрийг хүч түрэн баталдаг. ҮБХ-гоор баталдаг юм. Гэтэл ҮБХ-ны 51 хувь нь С.Эрдэнэ даргын ойр дотны хамаарал бүхий хамаатан саднууд нь байдаг. Үлдсэн 49 хувь нь мань мэтийн өөрийнхөөрөө үзэл бодлоо уралдуулдаг, нийгмийн төлөө, намынхаа төлөө, юм хийнэ гэсэн итгэл үнэмшилтэй залуучууд байгаа. Гэвч хурал болгоноор 51 хувиар хүч түрч баахан мөнгөний дүнтэй схем батлуулдаг. Манай ҮБХ үндсэндээ С.Эрдэнэ даргын тулгалтаар мөнгө баталдаг хурал болсон” гэж мэдэгдэж байсан.
Гишүүдийнх нь хэлснээр бол С.Эрдэнэ ийнхүү төрийн албыг зарах схем зурж, гишүүддээ зараад эхэлчихсэн бололтой. Үндэсний бодлогын хороон дахь өөрийн хамаарал бүхий 51 хувьдаа бол төрийн албыг хамгийн түрүүнд бэлэглэх нь. Тэгвэл бялуу хуваалтад нь багтаагүй “эсэргүү” 49 хувиа тэр яах вэ?
Ер нь бол энэ мэтээр АН Монгол төрийн зовлон болсоор удсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “АН-ын фракцууд засагт гараагүй үедээ намын зовлон, гарсны дараа төрийн зовлон болдог” гэж хэлсэн нь бий. Энэ ч үнэн. Тэд 2012 олд Монгол Улсыг юу болголоо. Эдийн засаг нь 17 хувиар өсч байсан улсыг хүлээж аваад эргээд 2016 онд хасах руу уначихсан эдийн засаг, өрөнд баригдчихсан улс орон л хүлээлгэж өгсөн байдаг.
Зөвхөн У.Хүрэлсүхийн Засгийн газар АН-ынхны тавьсан өрийг төлөхөд 8.5 их наяд төгрөг зарцуулсан гэхээр ямархуу хэмжээнд улсаа хорлосон нь ойлгогдох байх. Хэрэв тэр мөнгөөр зам гүүр, барилга байшин, сургууль цэцэрлэг босгосон бол өнөөгийн Монгол Улс ямар байх байсан бол!? Гэвч АН-ынхан хэдэн их наядаар нь өр тавьдаг, тэндээсээ гишүүддээ бялуу хүртээдэг.
Тухайлбал, ҮБХ дээрээ мөнгө төлсөн гишүүдээ “Улс төрийн дэмжлэг үзүүлэх” нэрээр. Энэ нь ч 2012-2016 онд хамаарах хэргүүдээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа АН-ын гишүүдийн тооноос харагдах болов уу.

Г.Хэрлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан