Олон нийтийн сүлжээгээр явуулдаг сугалаа хэнд ашигтай вэ?

Иргэдийн анхаарлыг нэлээдгүй татаад байгаа олон нийтийн сүлжээгээр азтан шалгаруулах, мөнгө нийлүүлэн бараа материалын азтан болох явдал сүүлийн үед дэлгэрчээ. Үүний талаар судлан холбогдох байгууллага, хувь хүмүүстэй уулзаж сурвалжиллаа.
Хэнтий аймгийн Татварын хэлтсийнхяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Баянзулаас тодруулахад, хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулдаг ба сугалаанд хамааралтай заалтуудаас танилцуулсан юм. Үүнд:
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл: Бусад орлого
12.1.2. төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого
12.1.3. бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого
Мөн 19 дүгээр зүйл: Бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
19.1.2. төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр  /21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар татвар ногдуулах/
19.2. Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.
Гэхчлэн дээрх хуулиудаар хонжворт сугалаа, бооцоот тоглоом явуулах эрхийг аливаа баяр ёслолын үеэр сум орон нутаг, комиссын зүгээс зөвшөөрөл олгодог байна. 
Өнөөгийн цахим орчинд сугалаа болон бусад зүйлсийг мэргэжлийн хүмүүсийн зүгээс хөл хорионы үед эдийн засгийн хүндрэлээс өөрсдийгөө чөлөөлөх маркетингийн нэг хэлбэр гэж харж байгаа аж. Бусдыг хохироосон болон залилангийн ямар нэгэн шинжийг агуулаагүй тохиолдолд хор хөнөөл учруулах нь бага хэмээн үзэж байна. Мөн түүнчлэн эдгээр сугалаа явуулагчдыг шалгах хууль эрх зүй нь Татварын газар болон Цагдаагийн газар, бусад холбогдох байгууллагад өргөдөл гомдол, мэдэгдэл ирсэн нөхцөлд шалгах, хариуцлага тооцох зэрэг эрхүүд үүсдэг байна.
Тус аймгийн “Эвт” худалдааны төвдлангуу түрээслэгчид цахим орчинд сугалаа явуулах нь бий.
Түрээслэгч иргэн Б, -Анх “Сайхан бүсгүй” гээд томоохон сошиал группээс жишээ авч сугалаа явуулж гоо сайхны бараагаа борлуулдаг байсан. Мэдээж манай гоо сайхны барааг авахыг хүсдэг олон эмэгтэйчүүд байдаг. Тэд маань л сайн дурын үндсэн дээр оролцдог байлаа. Одоогоор миний хувьд сугалаа явуулахгүй байна. Учир нь хүн болгон явуулаад туйлшраад байгаа болохоор одоо зөвхөн өөрийнхөө үйлчлүүлэгчдэд урамшууллын маркетинг баримтлан ажилладаг. Татварын тухайд бид лангуу түрээслэхдээ түрээсийн мөнгөн дээрээ татвараа өгч явдаг. Сугалааны хувьд гэнэтийн ашгийн татвар гэж төлдөг гэдгийг мэднэ. Гэхдээ сугалаагаар бид гэнэтийн их ашиг олдоггүй тэгээд ч тэр нь сугалаа хожсон хүнд хамааралтай зүйл заалт гэж ойлгодог” гэж ярьж байна.
Түрээслэгч О, -Миний сугалааны хувьд бусдыг хохироож ямар нэгэн хууль зөрчсөн зүйл хийгээгүй гэж боддог. Учир нь би бараа зардаг тэр бараагаа мөнгөнийхөө оронд өгдөг учраас бусдад хохирол учруулдаггүй гэж ойлгоод байгаа. Мөн сугалаанд дандаа сайн дурын үндсэн дээр хүмүүс маань оролцдог болохоор ямар нэгэн гомдол санал байдаггүй. Харин ч дахин сугалаа явуулахыг хүлээдэг. Одоогийн ийм хөл хорионы үед хэдэн төгрөгөө эргэлдүүлэх нэг арга болж байгаа. Хэдэн саяар нь биш манай аймагт бол ихдээ л 500 мянга дотор сугалаа явуулдаг байх” гэлээ.
Тэдний хэлж буйгаар Сошиал сугалаа нь дэлхий дахинаа хөл хорионд ороод буй энэ үед хаана хаанаа амьжиргаа болон хэрэглээгээ хангах боломж гэж харж байгаагаа илэрхийлээд хэтэрхий туйлширсан их мөнгөн дүнтэй, нэг хүнийг хэтэрхий баяжуулсан тийм зүйл байхгүй байгаа гэдгээ ч хэлж байлаа.
Харин үйлчлүүлэгч иргэдийн хувьд, иргэн Н: -Миний хувьд сугалааг худлаа зүйл гэж боддог, зарагдахгүй бараагаа зарах гэж явуулдаг байх. Хажуугаар нь луйвар явдаг гэж их яригддаг. Ил тод явж байна гэж байгаа ч цаагуураа ах дүү, найз нөхөд нь хожих нь элбэг байдаг,
Иргэн Л: -Зүгээр санагддаг. Миний хувьд нэг удаа машины сугалаанд орж байсан. Элдэв муу юм боддоггүй, сүүлийн үед сугалааг нэлээн явуулдаг болсон. Энд тэнд ойр дотны хүмүүсээс хохирч энэ тэр боллоо гэсэн юм сонсоогүй,
Иргэн Х: -Сугалаанд итгэдэггүй. Надад таалагддаггүй. Яахав баяр наадмаар хүүхдийн сугалаа бол байж болох зүйл. Яг энэ бараа материал мөнгө нийлүүлж сугалаа явуулах нь дэмий санагддаг. Энэ чинь мөрийтэй тоглоом л гэсэн үг.
Иргэд иймэрхүү бодолтой байдаг аж. Саяхан нэг дуучин нэлээд үнэтэй машины азтан шалгаруулах сугалаа явуулахад 18000 хүн оролцож, нэг хүнээс 5000 төгрөг төвлөрүүлсэн гэхэд ойролцоогоор 90 сая төгрөг төвлөрч, тухайн азтанд өгөх машины үнэ 36 сая гэж тооцон цаана нь 54 сая төгрөгийн ашиг унагасан талаар олон нийтийн сүлжэээгээр шуугисан. Ёстой шуугиад л замхарсан. Сайн дураараа мөнгөө төлсөн оролцогчдыг яалтай, ингэж ашиг унагасан дуучныг ч яалтай билээ болоо биз.

Д.Одонтунгалагскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан