Ирэх онд Нийгмийн даатгалд төлөх хэмжээ 26 хувь болж өснө

УИХ-ын эдийн засгийн байнгын хороо ирэх оны улсын төсвийг хэлэлцлээ. Ирэх онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж татварт төвлөрөх орлогын өсөлт 41 хувиар туссан нь гишүүдийн анхаарлыг татсан юм. Тэгвэл энэ нь 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжилтээс гадна нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх үүднээс хийгдэж байгаа ажил гэлээ.
УИХ-ын энэ сарын 15-ны дотор ирэх оны Улсын төсвийг батлах учиртай. Ирэх онд улсын төсвийн орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар тооцсон. Нийт орлогын 82.6 хувийг буюу 10.6 их наяд төгрөгийг татварын орлого бүрдүүлж байгаа. Тэгв
эл иргэд, аж ахуй нэгжээс төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэн тооцож ирэх оны төсөвт тусгажээ. Учир нь 2017 оноос нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр хуульчилсан. Тодруулбал 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар нэмэгдүүлснээр ирэх онд ажилтан, ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувьд хүрэх юм.
Ирэх оноос ажилтан 12.5 хувь, ажил олгогч 13.5 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлнө. Гэхдээ ажилтны нийгмийн даатгалд төлж байгаа шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлсэн орлого тэтгэврийн даатгалын санд төвлөрөх юм. Харин иргэдийн цалин хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнээс гадна иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй хадгалах нөхцлийг бүрдүүлэх хуулийн орчин хэрэгтэйг хэлж байна.
Өнөөгийн нөхцөлд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулж байгаа. Уг нь бол хамгийн эрсдэлгүй арга нь засгийн газрын бонд гаргах, эсвэл Монголбанкны үнэт цаас худалдан авах гэдгийг салбарын сайд хэлж байна. Тиймээс энэ чиглэлд анхаарах хэрэгтэйг онцоллоо.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан