ЭХ-ний сайд асан М.Сономпилын хэргийг шүүхэд шилжүүллээ


Нийслэлийн прокуророос зарим хэрэгт яллах дүгнэл үйлдэж, хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Тэднээс анхаарал татсан нэг хэрэг байгаа нь Засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилын хэрэг юм.
Түүний “албан тушаалын давуу байдлыг урвуулан ашиглаж тухайн үед Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож, Монгол улсад төлөгдөх ёстой татвараас чөлөөлж, улсад их хэмжээний хохирол учруулсан” хэрэг. Мөн “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тодруулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг шалгаруулсны төлөө компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан” гэх хэргүүдэд үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.  Прокуророос түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг харъяалах шүүхэд шилжүүлжээ.
http://undesten.mn/77859.html
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан