1981 онд хэвлэгдсэн энэ номонд 2020 онд коронавирусын дэгдэлт бий болохыг урьдчилан таамаглаж бичжээ



1981 онд хэвлэгдэн гарсан уг номонд дэлхий нийтээрээ 2020 онд вирусын тархалттай нүүр тулгарах талаар бичсэн байжээ! “SCMP” эх сурвалж саяхан “The Eyes of Darkness” гэх нэртэй номын тухай пост оруулсан бөгөөд энэхүү номонд Хятадын цэргийн лаборатори биологийн зэвсгийн програмын дагуу вирус бүтээж байгаа тухай гардаг байна. Номонд гарах зохиолд Ухань-400 гэх нэртэй вирус дурдагдах бөгөөд энэ нь Covid-19 буюу Хятадын Уханий вирустэй ижил төстэй сонсогдож байгааг та анзаарсан биз ээ. Энэ ном зүгээр нэг давхцал уу эсвэл номын зохиолч 39 жилийн дараах үйл явдлыг үнэхээр урьдчилан зөгнөж бичсэн юм болов уу? Taiwan News Америкийн зохиолч Dean Koontz хүүгээ амьд эсэхийг олж мэдэхээр уртаас урт аялалд гарч буй Christina Evans гэх нэгэн ээжийн талаар бичжээ. Тэрээр аяллын явцад цэргийн байгууламжид очих бөгөөд тэнд нэгэн эр Хятадын Уханий судалгааны төвд санамсаргүй байдлаар хүний бүтээсэн микро биетээс халдвар авсныг олж мэднэ. Мэргэжилтнүүд Christina болон халдвар авсан эрийн харилцан ярианд Уханий вирусын талаар голчлон дурдагдсаныг онцолжээ: “Би биологийн дайн эсвэл философитой холбоотой юм сонирхдоггүй.” гэж Tina хэлэв. “Яг одоо Danny энэ газар яаж яваад ирснийг мэдэхийг хүсэж байна.” “Үүнийг ойлгох хэрэгтэй.” гэж Dombey хэлэв. “Чи 20 сарын өмнөх үе рүү буцаж очих хэрэгтэй. Тэнд Хятадын эрдэмтэн Li Chen Хятадын зохион бүтээсэн маш чухал, аюултай биологийн зэвсгийн дээжээс зөөвөрлөж аваачсан. Тэд үүнийгээ Ухань-400 гэж нэрлэсэн. Яагаад гэвэл тэд үүнийг Ухань хотоос холгүй орших лабораторидоо хийсэн юм. Энэ бол судалгааны төв дээр 400 хүний гар бие оролцож хийсэн, хүний гараар бүтсэн бичил биет гэж ойлгож болно.” Taiwan News Номон дээр гарч байгаа судалгааны төв гэдэг нь Уханий Вирус Судлалын Байгууллагыг хэлж байж болох юм. Энэ нь Хятадад байдаг 4 биологийн аюулгүйн лабораторийн нэг аж. Өндөр зэрэглэлийн хамгаалалттай бөгөөд үхлийн олон төрлийн вирусыг өмнө нь энд судалж байжээ. Коронавирусын голомтоос 32 км зайд оршдог. Та мөн урьд өмнө нь Covid-19 вирусыг Уханий Вирус Судлалын Байгууллагад хүмүүс бүтээсэн гэх яриа гарсныг сонсож байсан биз ээ. Одоо энэ яриа бүр ч илүү хүчтэй газар авах болов. Мөн номон дээр уг вирусыг “төгс зэвсэг” гэж нэрлэснээс гадна, минут хүрэхгүй хугацаанд хүн үүнээс амьд үлдэж чадахгүй талаар бичсэн байна.   Video Player 00:00 00:07   “Ухань-400 бол төгс зэвсэг. Үүнээс болж зөвхөн хүн төрөлхтөн зовж шанална. Өөр амьд биет уг вирусын халдварыг авахгүй. Сифилийн адилаар, Ухань-400-с нэг ч хүн амьд үлдэж чадахгүй, нэг минут тэсвэл их юм. Юу гэсэн үг вэ гэхээр, эргэн тойрон дахь бүх амьд биет биш, зөвхөн хүнийг гол байгаа болгоно.” Taiwan News Хуульч Albert Wan (Сан По Конг дахь Bleak House Books дэлгүүрийн ажиллуулдаг эрхэм) Ухань бол шинжлэх ухааны олон төрлийн судалгааг гардаж хийдэг байгууламж байрлаж байгаа хот гэж хэлжээ. “Koontz шиг ухаалаг, мэдлэгтэй зохиолчид юу болох талаар мэдэж байсан байж таараа, багахан мэдээлэл байхад л олон жилийн дараах үйл явдлыг ийм мэдлэг, мэдрэмжтэй хүмүүс таамаглаж чаддаг юм.” хэмээн Wan нэмж хэлсэн байна. Түүний хувьд Covid-19 вирусын тархалтыг урьдчилан таамагласан цорын ганц зохиолч юм. “The Sun Daily”-гийн мэдээлснээр, Америк зохиолч Sylvia Browne 2008 онд “End of Days: Predictions and Prophecies About the End of the World” гэх нэртэй номоо хэвлүүлж байв. The Sun Daily Энэ номонд амьсгалын замаар дамжин халдварладаг өвчин дэлхий даяар тархаж, 2020 онд дэлхий нийтийг цочролд оруулна гэж бичсэн байжээ. Үнэхээр аймшигтай! “2020 оны үед уушигны үрэвсэл маягийн өвчин дэлхий даяар тархаж, уушги болон гуурсан хоолойг өвчлүүлж, эмчилгээг нь олоход хүндрэл учирна. Гэнэт гарч ирсэн шигээ энэ өвчин маш хурдацтай тархаж, богино хугацаанд эргээд алга болно. 10 жилийн дараа эргэн гарч ирж, түүний дараагаар нэг мөсөн үгүй болох учиртай.” The Sun Daily Пөөх! Ингээд харахад эдгээр зохиолчид 2020 оны вирусын тархалтыг үнэхээр эртнээс урьдчилан таамагласан гэдэг нь харагдаж байна. Сонирхолтой байгаа биз?
Эх сурвалж: news.xopom.com
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/273798/?fbclid=IwAR3e3bFK8AgXh5eKNlOPOObQTlMhcX9C7T83ccCKbr0upl_-lXtkT0ZvF2E © XopoM News
скачать dle 12.0

Inpatient Drug Rehab Medicaid
Inpatient Drug Rehab Medicaid 26 March 2020 18:19
Substance Abuse In Adolescence http://aaa-rehab.com Alcohol Rehab Near Me http://aaa-rehab.com Free Outpatient Rehab Near Me http://aaa-rehab.com
Outpatient Drug Rehab
Outpatient Drug Rehab 30 March 2020 09:44
Christian Drug Rehab Near Me http://aaa-rehab.com Drug Rehab Centers Center For Substance Abuse Treatment http://redbus.ru/user/rehabcenters/
bdghfitty
bdghfitty 24 May 2020 09:23
buy cialis http://www.ciallisonline.com/ - cialis п»їcialis cialis generic cialis
  • Шинэ мэдээ
  • Их уншсан