Хэнтийн нөхөн сонгуулийн маргааныг Цэц хэлэлцэнэ


Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 22 дугаар тогтоол, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаан энэ сарын 9-ний өдөр болох юм байна. 
Уг маргааныг өнгөрөгч есдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хойшлуулаад байсан юм. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан