Жуулчдын дунд хамгийн алдартай хотуудыг нэрлэв


Хонконг, Бангкок /Таиланд/ болон Лондон /Их Британи/ хот жуулчдын дунд хамгийн алдартай 100 хотын жагсаалтыг тэргүүлсэн тухай “Euromonitor International” судалгааны байгууллага мэдээлжээ.
Хонконг бараг 30 сая, Таиландын нийслэл хот ойролцоогоор 22.5 сая зочин хүлээж авсан бол Лондон хотод 20 сая орчим жуулчин аялсан байна.

Жагсаалтад дээрх хотуудын дараагаар Макао /Хятад/, Сингапур, Парис /Франц/, Дубай /АНЭУ/, Нью-Йорк /АНУ/, Куала-Лумпур /Малайз/ болон Шэньжэнь /Хятад/ оржээ.

Шинжээчдийн ярьснаар, Жухай-Макао-Хонконгийг дамнасан гүүрийг тавьж дууссаны дараа болон Хятадын томоохон хотуудаас зорчих хугацааг хоёр дахин багасгах өндөр хурдны төмөр замын харилцаа бий болсон нь Хонкогт аялах жуулчдын тоог нэмэгдүүлсэн байна.
Шинжээчид мөн Парис хот дээрх жагсаалтад Дубайг гүйцэж түрүүлсэн болохыг онцолжээ. 2015 оны 11 дүгээр сард үйлдсэн халдлагын улмаас үзүүлэлтүүд нь унаад байсан Францын нийслэл хотын аялал жуулчлалын салбар сэргэж байгаа аж.
Европын хотуудын жагсаалтад Лондон, Парис хотуудын дараагаар 12 сая жуулчин аялсан Истанбул хот гуравдугаарт оржээ. Тэгвэл Ром хот 9.7 сая жуулчин хүлээж авсан байна. Жуулчдын дунд алдартай Европын хотуудын жагсаалтад мөн Анталья, Прага, Амстердам, Барселона, Милан болон Вена багтжээ.
ОХУ-ын нийслэл Москва хот жагсаалтын 46 дугаарт оржээ. Энэ жил Оросын нийслэл хот жуулчдын урсгалаар Флоренц болон Дублин хотыг гүйцэж түрүүлсэн аж. Алтан Москватай 2018 онд 5.4 сая жуулчин танилцсан нь жилийн өмнөхөөс 12.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан