Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саакашвилигийн ордонд ажиллахгүй


ТБИЛИСИ. /RIA Novosti/. Гүржийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Саломе Зурабишвили тус улсын төрийн тэргүүн асан Михаил Саакашвилигийн бариулсан ерөнхийлөгчийн ордонд ажиллах бодолгүй байгаагаа мэдэгджээ.
Гүржийн Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын саналын хуудсыг 100 хувь тоолсны дараа бие даан нэр дэвшигч Зурабишвилисонгогчдын 59.52 саналыг авсан бол түүний өрсөлдөгч Григол Вашазег сонгогчдын 40.48 хувь нь дэмжсэн байна.
Зурабишвилигийн хэлснэээр, тэрбээр Тбилиси хотын төвд оршдог Орбелиани ордонд ажиллах аж.
Гүржийн Ерөнхийлөгчийн ордныг Саакашвилигийн санаачилгаар 2004-2009 онд барьсан бөгөөд 2013 онд төрийн тэргүүний албанд сонгогдож байсан Георгий Маргвелашвили болон эрх баригч нам хооронд үүссэн зөрчилдөөний шалтгаан болж байв. Маргвелашвили тухайн үед Саакашвилигийн бариулсан ордонд ажиллах бодолгүй байгаагаа мэдэгдэж байсан хэдий ч дараа нь тус ордон руу нүүжээ. Засгийн газрын тамгийн газраас түүнд гаргасан өрөө хэтэрхий давчуу байсан учир тэрбээр ингэж шийдлээ гэж тайлбарласан байна.
Ийм шийдвэр гаргасныхаа дараа Маргвелашвили эрх баригч “Гүрж мөрөөдөл” намыг үүсгэн байгуулагч Бизина Иванишвилигийн шүүмжлэлийн бай болсон бөгөөд хэвлэлүүдэд тэдний харилцаа муудсан тухай бичиж байв.

МОНЦАМЭскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан