
Гэтэл хулгай хийдэг хэсэг монголчуудын ард гэмгүй монголчууд хэлмэгдэж, гадагш гараад нүд үзүүрлэгддэг болсон. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Түүн шиг нэг монгол хүн хулгай хийвэл нийт монголчуудыг “Хулгайч” гэж цоллуулж, чичлүүлсээр байгаа юм. Аргаа барахдаа “Дэлхийгээр аялагчид” хэмээх цахим хуудаст “За би нь хятадын Шэнжинд амьдарч байгаа юмаа. Хоёр өдрийн өмнө Хонконгоос 5 залуус (2 эрэгтэй,3 эмэгтэй) хулгай хийгээд Шэнжинээр дамжин зугтжээ. Өчигдөр өдөр манай хэсгийн гурван цагдаа ирж шалгаад тухайн мэдээллийг өгөөд явлаа. Монголчууд минь хаа явсан газраасаа юм хумсалж байхаа болиорой. Өөрсдийгөө баригдахгүй мундаг байлаа гэж бодож дахин битгий давраарай. '' Нэг монгол хүн хулгай хийлээ “ гэхээр ард нь үлдэх 100 монголын үүд хаагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж уриалах вэ дээ.
Б.Болор-Эрдэнэ