
Тус хүсэлтэд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.11.29/МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Мөн гишүүдийг дуудаж улмаар чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулж шалгана гэсэн утга бүхий мэдэгдэл хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээлээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж албан ёсны мэдэгдэл хийж байр сууриа илэрхийлнэ үү гэж хүсэлтэд дурджээ.