Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ “..хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэх хүнийг хамгаалах гэж,  МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлэн бөөнөөрөө ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн гэр бүлийн гишүүдийг баривчлах ажиллагаа явагдаж байна.. ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүний энэ мэдэгдэл үндэслэлгүй, мөн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэргээр түүнийг буруутгагдан иргэний хэрэгт хариуцагчаар татахаар болж хэрэг үүсгэжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлах иргэний хэргийг үүсгэх захирамж гаргасан байна. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүн нь бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй, хариуцагчаар татсан тогтоолыг нь хүлээн аваагүй аж. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан тул эрэн сурвалжлах ажиллагаа хийхээр болжээ.
Тухайлбал,  Иргэний хуулийн 21 дүгээр  зүйлд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг аж.

Х.Маргад
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан