Эртний судар бичгүүдийг хамгаалахад олон сая ам.доллар зарцуулна


Төвөдийн өөртөө засах орны Лхас хотод байрладаг Дэлхийн өв болох Потала ордны эртний баримт бичгийг ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд Хятадын Засгийн газар 44.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.   
Потала ордонд Хятад, Төвөд, Монгол, Манж, Санскрит хэлээр туурвисан 40 мянга орчим ном судар хадгалагддаг байна.
"Агуулга, бичвэрээрээ өвөрмөц ялгаатай эртний ховор бичгүүдийг харах гайхалтай байдаг" хэмээн Төвөдийн эртний бичиг судрыг хамгаалах төвийн шинжээч ярьжээ.
“Эртний судар бичгүүд нь эртнээс хадгалагдаж үлдсэн дурсгалт баримт бичиг төдийгүй нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, нэгдмэл байдлыг илэрхийлж, хамгаалдаг түүхэн үнэ цэнэтэй баримт бичгүүд юм. Хятадын соёлын өвөрмөц байдлыг хадгалан авч үлдэх, үеэс үед өвлүүлэхийн тулд эртний судар бичгүүдийг хамгаалах зайлшгүй шаардлагатай” хэмээн Потала ордны Дэд захирал Жорден ярьсан байна.  скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан