ШХАБ-д элсэх тухай яриа хийгээд хэн юу хэлэв

ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх элсэх эсэх тухай байр сууриа илэрхийлээгүй хүн Монголд үлдсэнгүй.
Энэ сарын 20-нд  Гадаад харилцааны яамнаас гаргасан хэвлэлийн мэдэгдэлд “Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана" гэв. Гэсэн ч энэ албан мэдэгдэл нь ШХАБ-ын тухай яриаг хаагаагүй л байна.
Үнэндээ, ШХАБ-д элсэх дээрээ тулбал заавал УИХ-аар хэлэлцэж хууль гаргуулах шаардлагатай болно. 2000-аад оны эхээр Оросын Хятадад худалдах олон онгоцыг Монголын нутгаар дайруулан гаргах зөвшөөрлийг тухайн үеийн Ерөнхий сайд бие даан шийдсэн нь Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийг шууд зөрчсөн болох нь тэмдэглэгдэн үлджээ.
Хэдийгээр ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээ өдий болтол үгүй байгаа боловч тус байгууллагын гишүүн аль ч оронтой Монгол нь хамтран ажиллах, элдэв төсөл хэрэгжүүлэх нь бүрнээ нээлттэй юм. Ялангуяа хөршөөс гадна ШХАБ-ын нийт оролцооны дийлэнх хувийг бүрдүүлж буй Орос, БНХАУ-тай эдийн засгийн талаар улам нягт, харилцан ашигтай хамтын ажиллагаа маш чухал нь ойлгомжтой. Үүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт хэнтэй нь ч хамтран ажиллахад гишүүн биш хэмээн гадуурхахгүй нь ойлгомжтой. Энэ тухай нийтлэлч Б.Баабар өгүүлэхдээ, “Харин ч 2016 онд Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпин хэлэхдээ “ШХАБ нь Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар мөн” гэж онцолсон. Энэ нь эдийн засгийн коридор байгуулах гэж байгааг хэлсэн хэрэг. Хөрөнгийн голыг гаргах гэж байгаа орны тэргүүн ингэж хэлсэн нь ажиглагч Монголын хувьд талархууштай санаа юм” гэжээ. Мөн ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгуллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно. Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо гарсныг тэрээр дурьдсан байлаа.
Ямар улсууд тус байгууллагын гишүүн бэ
ШХАБ, тус байгууллага нь анх 2001 онд 6 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө өргөжин тэлж Энэтхэг, Пакистаныг оруулаад 8 гишүүн орон, Монгол Улсыг багтаагаад ажиглагч 4 орон, яриа хэлцээний түнш 6 орон, нийтдээ 18 орныг эгнээндээ нэгтгэж байна. 2017 оны зургаадугаар сард Энэтхэг, Пакистан улсууд нэгдсэнээр, ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш нийт 18 улс орныг хамарч евразийн нийт газар нутгийн 3/5 хувийг эзэлж, нийт гурван тэрбум орчим хүн гишүүн орнуудад амьдарч байгаа нь дэлхийн хүн амын 44 хувь орчим, дэлхийн ДНБ-ын 24 хувь орчим эзэлж байгаа юм. Одоогоор Монголоос гадна Афганистан, Беларусь, Иран улсууд ажиглагчийн статустай байгаа бол Турк, Азербайжан, Армени, Камбож, Шри Ланка, Балба улсууд яриа хэлэлцээрийн түншээр оролцдог.
ШХАБ ба Монголын харилцаа
Хятад Судлаач Ч.Сумъяагийн бичсэн ШХАБ-ын талаарх нийтлэл бичихдээ, Монгол Улс тус байгууллагатай холбогдсон түүхийг сөхөн өгүүлжээ.
Тодруулбал,хамгийн анх 2004 оны зургадугаар сард Ташкентад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад манай улс анхлан ажиглагч орны статусаар оролцсон явдал юм. Түүнээс хойш төр засгийн олон түвшинд тус байгууллагын хурал, уулзалтанд оролцож, зарим салбар хуралдааныг өөрийн улсдаа зохион байгуулж байв. Манай улс өнгөрсөн жилүүдэд ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, тухайлбал, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү оролцох бодлого баримталсаар ирсэн.  Ажиглагч орны статустай болсноосоо хойш Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд зохих түвшинд оролцохыг эрмэлзэж ирсэн. Тухайлбал, 2005, 2006, 2007, 2010 оны төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд, 2005, 2008 оны Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад Ерөнхий сайдын түвшинд оролцсон. Мөн 2005 онд Гадаад хэргийн сайд нарын уулзалт, 2009, 2010, 2011 онд Соёлын сайд нарын уулзалтад сайд болон дэд сайдын түвшинд тус тус оролцсон. 2010 онд Ерөнхий прокуроруудын уулзалт, 2009 онд Афганистаны асуудлаарх бага хуралд болон ШХАБ-ын форумын уулзалтууд, эрдэм шинжилгээний зарим хуралд Монголын төлөөлөгчид оролцож байв. ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн хуралдааныг 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан нь уг зөвлөлийн хуралдаан ШХАБ-ын гишүүн бус ажиглагч оронд болсон анхны тохиолдол болсон юм.
2013 оноос эхлэн ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгчийн түвшинд тус байгууллагын өргөтгөсөн хуралдаануудад оролцон, Монгол Улсын байр суурийг илэрхийлсээр ирсэн. 2014-2016 онуудад ШХАБ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монголын талын санаачлагаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтыг[13] тус тус зохион байгуулсан. Гурван улсын дээд хэмжээний уулзалтаар талууд гурван улсын худалдаа-эдийн засаг, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хил орчмын хамтын ажиллагааг дүгнэж, дээрх салбарын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж байв. Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр болон бусад гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх холбогдох баримт бичиг, хэлэлцээрийг талууд эдгээр уулзалтуудын үеэр үзэглэсэн. 2016 оны дээд хэмжээний уулзалтын үeэр Монгол Улсын Хөгжлийн банк Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) Банк Хоорондын Нийгэмлэгийн (БХН) албан ёсны түнш болсон.
ШХАБ-д элсэх тухай хэн юу хэлэв
Нийтлэлч, дипломатч Г.Баярхүү: Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь (ШХАБ-ын гол гишүүн) Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй, гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. 
Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуулад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэж үзэж байна.
Н.Багабанди
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол улс ШХАБ-тай улам идэвхитэй хамтран ажиллаж одоогийн төвшнөөсөө шат ахиулна гэж хэлсэн. Үүнээс болж Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд Монгол Улсыг ШХАБ руу түлхэж байна гэсэн ойлголт таржээ. Үнэндээ Ерөнхийлөгч ШХАБ-д элсэнэ гэж хэлээгүй
Ч.Хашчулуун
ШХАБ-д элсэхгүй л бол хөгжихгүй гэсэн яриаг сонсоод сонирхлоо, тэгсэн чинь ШХАБ хэрэгжүүлсэн нэг ч эдийн засгийн төсөл байдаггүй юм шиг байна.
Д.Энхбат
Манай "Гуравдагч хөршийн бодлого" биднийг Орос руу хазайлтаас холдуулж илүү төвийн байр сууринд аваачсан. ШХАБ одоо биднийг урагш хазайлгана. ЭЗ-ийн хувьд бид аль хэдийнээ урагшаа хазайчихсан. ШХАБ түүнийг албажуулж улс төр, удирдлагын хүрээнд аваачна.
Г.Отонбаяр
Үнэнээрээ сайхан:
1. ШХАБ-ын тухай яриа Төрийн ордонд анх, ЭЗЧ-наас өмнө МАНынхан дунд болсон,
2. ШХАБ ярьсан УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч оролцоогүй,
3. Энэ асуудлаар эцсийн шийдийг зөвхөн УИХ буюу 65-ын бүлэг л гаргана. Алдаа, оноог 65 л үүрнэ.
С.Сувд
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан