"Хувийн хэвшлийн нэрийг барьж улс төрөөр дамжуулан хулгай хийх байдал газар авлаа"

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Бид гадаад худалдаандаа илүү анхаармаар байна. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр гармаар байна. Р.Амаржаргал итгэл тавихдаа "Хуулийн өмчид битгий халд" гэж хэллээ. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөө  бий болгосон аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Харин хулгай, луйвраар хөлжиж байгаа аж ахуйн нэгж, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад хатуу хандах хэрэгтэй.
Сүүлийн үед хувийн хэвшлийн нэрийг барьж нэг хэсэг нөхөд улс төрөөр дамжуулан хулгай хийдэг боллоо. Энэ байдал бүр газар авч байна. Хамгийн наад зах нь "Эрдэнэт" үйлдвэрийг төрд авах хэрэгтэй. Монгол Улс маш их өртэй байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүдээ хувьд өгчихөөд тэр их өрөө юугаар төлөх гэж байгаа юм. Төрийн өмчийн авсан нэг хүн, нэг өрхийн сэтгэл зүрх Монгол Улсын төлөө тэгэж их хөдөлнө гэж үү. Тэгнэ гэж бодохгүй байна. Тиймээс "Эрдэнэт"-ийн 49 хувийг үтэр түргэн буцааж авах хэрэгтэй. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор зэсийн үнэ 2-3 дахин нэмэгдэх магалалтай" гэв.
Т.Магнай
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан