“ГИНЖИЙГ ТАСАЛ - 2” Гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэн


Та жендэрийн тэгш эрхийг хангасан нийгмийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Жендэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байснаар бидэнд ямар боломжууд бий болох вэ? Тэгвэл өсвөр насны хүүхдүүд эрх тэгш нийгмийг хэрхэн төсөөлж, юу хүсэж байгаа бол?Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой "Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн ҮЗЭСГЭЛЭНгийн нээлтийн арга хэмжээнд Хэвлэл мэдээллийн ажилтан та бүхнийг урьж байна.
"Хөөрхөн зүрх” ТББ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах "Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарласан бөгөөд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэх юм. Дээрх уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн удаад "Жендэрт суурилсан хүчирхийлэл хүүхдүүд бидний нүдээр” сэдэвтэйгээр орон даяар зарлагдаж нийт 160 гаруй бүтээл хүлээн авч байлаа.
"ГИНЖИЙГ ТАСАЛ" сэдэвт бүтээлийн үзэсгэлэн 2019 оны 02 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байх болно.

2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагт

Norphei Art Gallery, BlueMon Centre (МУИС II байрны урд)

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан