
Тэгсэн бол М.Энхболд Таны нэр тѳрд эерэгээр нѳлѳѳлѳх ч байсан юм билүү. Ажиглаад байхад, Таны шийдвэр бүр нэг л буруу гараад байх шиг. 60 тэрбумыг ч эхнээс нь зѳв залж чадсан бол ѳнѳѳдѳр шиг ѳндрѳѳ аваа ч билүү, үгүй ч билүү гэж бодогдох юм. Та хэтэрхий бардаж, дэндүү тѳѳрч, хѳрстийн амьдралаас тасарчээ. Удирдагч хүн нийгмээс тасрах нь хувь хүндээ ч, удирдагчдаа ч хортой гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Парламентийн түүхэн дэх саарал түүхийг хэн ч биш та бичлээ. Буруу жишгийг Та тогтоож одлоо.
Н.Сайнбилэг