Жүжигчин эр төрөлх нутгийн иргэдээ өр, зээлгүй болгожээ


Энэтхэгийн Болливуудын жүжигчин, найруулагч Амитабх Баччан төрөлх нутгийнхаа иргэдийг өрнөөс салгаж өгсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Жүжигчин эр Уттар Прадеш мужаас гаралтай ба фермийн аж ахуй эрхэлдэг 1398 хүний өрийг тэглэжээ. Эдгээр фермүүдийн нийт өр 4 сая рупи буюу 560 мянган ам.доллар ба "бүх өрийг төлсөн" гэж жүжигчний хэвлэлийн албанаас мэдээлэв. 

Энэтхэгийн хүн амын талаас илүү хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, гэр бүлээ тэжээдэг. Фермерүүд ДНБ-ий 18 хувийг бүрдүүлдэг. Ойрын хэдэн жил аадар бороо байнга  орж фермүүд ихээхэн хохирол амсч, банк, банк бус байгууллага болон мөнгө хүүлэгчдээс ихээхэн мөнгө зээлж, хүндхэн нөхцөлд амьдарсаар байгаа юм. Энэ хэцүү үед жүжигчин эр нутгийнхаа иргэдийн өрийг тэглэхээр шийдвэрлэжээ.  Энэтхэг өнгөрөгч 2013 онд өрөө төлж чадахгүйд хүрсэн 12 мянган фермер амиа хорлосон гэнэ. 
Эх сурвалж www.wikimon.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан