Мөнгөтэй нэгэн төрд орж “бужигнуулдаг” явдлыг таслан зогсоох боломж...

Салхи эргэж Улаанбаатарт "шинэ үе” ирлээ
Улаанбаатар хот дахин БҮЛЭГЛЭЛИЙН ГАРТ орохгүй
 
Мөнгөтэй, эрх мэдэлтэй, парламентын гишүүн байсан нөлөө бүхий хүмүүс хотын дарга болдог жишгийг энэ удаад С.Мөнхчулуун "эвдлээ”. Заалнаас нэр дэвшээд 43 төлөөлөгчийн 24-ийнх нь саналыг авч олонхийн саналаар шинэ хотын дарга болсон С.Мөнхчулуун яах аргагүй 100 жилийн түүхтэй МАН-ын залуу лидер. Олон жил бугшсан хууль бус, шударга бус явдалтай МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмцэж байгаа энэ үед намын найраа, "хоронд” дүрэгдээгүй залуу улс төрч хотын шинэ мээр болсон нь ХҮК-ийн тэмцэлд дэмжлэг болох нь лавтай.
Олонхи залуу улс төрч С.Мөнхчулуунд итгэл хүлээлгэж түүнийг сонголоо. Харин Ард түмний итгэлийг хүлээсэн "Ардын" засгийн газрыг толгойлж байгаа Ухнаагийн Хүрэлсүх өөрийнхөө фракцийнхаа хүнийг дахин зүтгүүлэх үү? эсвэл шударга сонголтыг хүлээн зөвшөөрөх үү? гэдгийг тун удахгүй олон нийт харах гэж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Мөнгөтэй хүмүүс төрд орж бужигнуулдаг явдлыг таслан зогсоох” болохоо индэр дээрээс хариуцлагатайгаар мэдэгдсэн. МАНАН-ийн бүлэглэлийг арилгаж, шударга ёсыг тогтоох болохоо хатуу амласан. Харин түүний энэ амлалт хотын шинэ даргыг батламжлахаас тод харагдана.
Хэрвээ өөрийнхөө фракцийнхаа хүнийг зүтгүүлдэгээрээ зүтгүүлнэ ээ гэж улс төрийн найраа, тохироогоор эс батламжилваас өдөр бүр шахуу хэлж буй түүний ШУДАРГА ЁС үгүй болох нь гарцаагүй юм.
Улаанбаатар хотын үе үеийн засаг дарга нарыг эргэн харвал бүгд л нөлөө бүхий МАНАН-ийн нэг хэсэг хүмүүс байсан. Ийм ч учраас Улаанбаатар хотыг удирдаж чадахгүй байна аа гэж Ерөнхий сайд Хотын даргыг чөлөөлсөн нь саяхан. Хоёр сар гаруйн хугацаанд хот эзэнгүй, он дамжсаар өнөөдөр Улаанбаатарчуудад "шинэ үе” ирж, салхи эргэж эхлэх шиг болов.
Олонх дэмжсээр байтал хотын шинэ даргыг батламжлахгүй бол Ерөнхий сайд өөрөө МАНАН-ийн нэг хэсэг болж орхих гэмтэй. Өөрөөр хэлбэл өнөөх л бүлэглэлийн гарт УЛААНБААТАР орох нь тэр ээ. Харин энэ бүхний эсрэг тэмцэж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх үнэхээр л ШУДАРГА бол шинэ хотын даргыг батламжлахаас өөр аргагүй юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх удтал хотын даргагүй байсан Улаанбаатарын шинэ даргыг яаралтай томилж, хотын мээртэй гар нийлэн, хамтын хүчээр 2020 он хүртэлх үлдсэн богино хугацаанд тулгамдсан олон асуудлыг зоригтой шийдээд ажиллахыг ард түмэн, олон нийт хүлээж байна.
НИЙТЛЭЛЧ Б.БАДАРЧ
ТӨР.МН
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан