Моторгүй кузов дотор баахан сигнал дарсаар байх уу


..... Нутагтаа суурьшаад яг хагас жил болжээ. Энэ хугацаанд хэдэн ч удаа ХУЖААгийн тагнуулаараа дуудуулав, хэдэн ч удаа бусдын ялихгүй амбийцаас болж хэрүүл уруулд өртөв, хэдэн ч удаа унасан унаа, барьсан утсаараа доромжлуулав. Нэг гоё юм сэтгээд тэрэндээ өөрөө хөөрөөд хийх гэхээр энэ надаас илүү зүйл хийчих гээд байна гэсэн чагт саад хаа сайгүй. Энэ нийгэмд мотор биш сигнал л хэрэгтэй юм байна. Моторгүй кузовт суучихаад сигналаа засаад л байна даа бид. Нийгмийг урагшлуулах сэтгэлгээг бус орилж чарлаж, сенсацилаж, попорсон хүмүүсээ өөд нь залаад байхад яаж нийгэм урагшлах вэ? Утаа утаа л гэнэ, утаанаас ангижрах чин хүсэлтэй бол шийдэл, гаргалгаа, туршилт, судалгаа ярь л даа. Би мундаг амьтан болж ярьж судлаж үзлээ. Хөөцөлдөж ч үзлээ. Эцэс сүүлдээ элдвээрээ хараалгалаа. Харин тэгсэн УТАА УТАА БООЖ ҮХЛЭЭ, 76 ДУРАК УТААГАА АРИЛГААЧЭЭ гэж байдгаараа нэг чарласан Дондог гуай маань харин мундаг сайн хүн болж хувирлаа шүү.
Бид ийм байгаа цагт моторгүй кузов дотор баахан сигнал өлгөчихсөн л суусаар байх болно. Ийм нийгэмд хүүхдээ өсгөж, тэдний нэг болгож хүмүүжүүлэх үү? Эсвэл харийн бөгс долоогч нэрээ зүүгээд нутгаасаа дайжиж нутаг буцаад мэдлэг чадвартай, өөр сэтгэлгээтэй бие хүн болгож төлөвшүүлээд эх нутагт нь авч ирэх үү? Гэхдээ ямар ч мундаг хүн болоод эргэж ирлээ гээд энэ нийгэм энэ чигээрээ байвал ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ-оороо эргэлдсээр л байна байх даа...
Нутгаасаа дайжиж нутаг буцах уу???


Цогтсайхны Мөнхсайханскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан