МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хаяагаа манав уу?

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хаяагаа манав уу?
 
МАН-ынхан хөл толгойгоо олохгүй үймж эхэллээ. Ямартаа ч уснаас хуурай гарах гэсэн оролдогуудыг гишүүд, улс төрчид бие биенээсээ өрсөн мэдэгдэл хийж өөр хоорондоо хэрүүлийн алим шидэлцэж байна гэхэд буруудахгүй. 

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийж. "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тойрсон дуулиан нийгмийг бухимдалд хүргэж байна. Гэтэл энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна. Яагаад өнөөдөр нийгмийг бухимдуулж байгаа энэ асуудалд нам дуугарахгүй байна вэ, яагаад Ерөнхий сайд дуугарахгүй байна вэ. Нийгэмд үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайд тодорхой арга хэмжээ авах ёстой. Намайг Ерөнхий сайдтай зөрчилдөж байна. Засгийн газраа авах гэж байна гэсэн яриа гаргаж байна. Би намын даргатай зөрчилдөөгүй. Ер нь Ерөнхий сайд “Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ, УИХ-ыг тараана" гэж яриад байна. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй. Жижиг дунд үйлдвэрийн дуулианыг улс төрийн хийрхэл болон Үндсэн хуулийн зөрчлөөр дарна гэж байхгүй. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  хандаж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүдийн ёс зүйн хороогоор оруулж, хууль хяналтынханд шилжүүлэх, Засгийн газрын гишүүдийг болон нэр холбогдсон намын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлж байна. " хэмээсэн юм. 

Энэхүү мэдэгдэл яаран сандран хийсэн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа үнэхээр бүлэг удирдаж байгаа хүний хувьд гишүүддээ хатуухан хандаж торвитойхон сануулга өгч чадах болов уу? эсвэл ард түмэнд таалагдах гэж худлаа хаяагаа манасан мэдэгдэл хийгээд гал намжихыг хүлээх үү гэдгийг удахгүй болох намын бага хурлаар л харагдана биз ээ.

Ч.МӨНХБАТ 
BOLOD.MN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан