2019 онд Tрамп хүнд өвчин тусаж, Путины амийг хороох оролдлого болно

1911 онд хуучнаар Македоны газар нутагт төрсөн, Болгарын иргэн, үзмэрч Ванга 2019 оныг мөн тольдсон байна. Трамп хүнд өвчин тусна. Сонсголоо алдана. Толгой тархины хүнд өвчин түүнийг дайрах болно гэж Ванга хэлсэн байна. Путины амийг хороох оролдлого гарна. Түүний аюулгүй байдлын албанаас түүнийг хороох гэж оролдоно. Харин Путин золоор амь гарна гэж Оросын ерөнхийлөгчийн хувь заяаг тольдсон байна. Харин 2004 онд Зүүн Өмнөд Азид, 2018 онд Индонезид цунами гарч нийт 600,000 иргэний амийг авч одсоныг Ванга мөн л урьдчилан хэлсэн. Тэгвэл 2019 онд Индонезид мөн л цунами гарна гэж тэрээр зөгнөсөн байна. Харин Европ тивийн хувьд эдийн засгийн салан тусгаарлалт идэвхтэй өрнөнө гэж зөгнөлөө.
Евангелия. Бага насандаа сохорч, хараагаа алдсан ч, түүний мэлмий нээгдсэн. Дэлхийн 2-р дайн, Сталины хувь заяа, 2004, 2018 оны Өмнөд Азийг нөмөрсөн Цунами зэргийг тэр яг таг хэлсэн.
Дональд Трамп. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч. Бусдаасаа өөр. Зөвхөн АНУ, америкчууд л сайн сайхан амьдрах ёстой гэж үздэг. Түүнийгээ ч нуудаггүй. Дэлхийн хоёр том гүрэн Орос, Хятадын удирдагчтай сөргөлдөж, эдийн засгийн шахалтыг ч үзүүлж буй. Европыг ч гэсэн санхүүжилтээр дарамталдаг. Энэ эрхэм 2019 он гараад Вангагийн хэлснээр сонгсголоо алдаж (дүлийрч), толгой тархи хүнд өвчин тусваас ерөнхийлөгчийн суудлаа өгөх болох нь.
Яаж ч хэлж байсан нэг л мэдэхэд Путин Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорсон. Тэр Орос улсыг өндийлгөсөн. Европын холбоо, АНУ-ын хамтарсан шахалт, эдийн засгийн бойкотыг ажралгүй давж гарсан нь түүний нарийн ухаан, бодлогын үр дүн юм. Харин 2019 онд түүний амийг хороох ээлжит оролдлогыг хийх юм байна. Өмнө нь 4 удаа тийм оролдлогыг зайлуулж чаджээ.

Ц.Хишгээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан